ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийн санал гомдлыг хүлээн авах “Хүүхдийн
утас”, “Хүүхдийн шуудан” ажиллуулж байна. Хүүхдийн үзэл бодлыг чөлөөтэй
илэрхийлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Монголын үндэсний телевизийн хүүхдийн
нэвтрүүлгийн редакцыг 1999 онд “Боловсрол” студи болгон өргөтгөж хүүхдэд зориулсан
нэвтрүүлгийн тоо, цагийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлэв. Мөн Монголын радиогийн
хүүхдийн нэвтрүүлгийн редакцыг “Сургалт, танин мэдэхүйн редакц” болгон өргөтгөн
зохион байгууллаа. Төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн идэвх
санаачилгын үр дүнд хүүхдэд зориулсан ном хэвлэл, сонин сэтгүүлийн тоо, гаралт
нэмэгдэж, чанар үзэмж нь сайжирлаа. Өнгөрсөн 1995-2000 онд “Би,би,би”, “Симба”,
“Хөх шувуу “Үлгэрийн ертөнц “Яагаад”, “Бамбар”, “Цох”, “Нар”, “Сурлага”, “Үерхэл” зэрэг
10 гаруй сонин, сэтгүүл шинээр гарч, тогтмол хэвлэгдэж байна.
Түүнчлэн Булган, Архангай, Увс, Төв, Дорнод, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг 12
аймаг хүүхдэд зориулсан орон нутгийн жижиг сонин гаргаж байна.
НҮБ-ын Хүүхдийн сан, үндэсний байгууллагууд хамтран 1999 онд “Өсвөр үеийн дуу
хоолой” уулзалт, зөвлөлгөөн хийж, 2000 оноос “Монголын өсвөр үеийнхний оролцоо ба
хөгжих эрхийн хангалт” сэдвээр хөтөлбөр, төслүүд хэрэгжүүлж эхэллээ. Хүүхэд санал
бодлоо илэрхийлэн улмаар шийдвэрт нөлөөлж байна.
Скаутын холбоо, Хүүхэд залуучуудын хөгжлийн төв хамтран өсвөр үеийн хөгжих
болон нийгмийн амьдралд оролцох хэрэгцээг дэс дараатай шийдвэрлэх үүднээс 2000 онд
“Монголын өсвөр үеийнхний хэрэгцээг судлах судалгаа”-г явуулсан юм. Уг судалгаагаар
өсвөр үеийнхний оролцоо, хөгжлийн тухай нийгмийн ойлголтыг тандан гүнзгийрүүлэх,
хэрэгцээг нарийвчлан тодорхойлох, голлох хэрэгцээг судлах, тэдний хэрэгцээг оновчтой
хангах асуудлаар санал зөвлөмж дэвшүүлэх, өсвөр үеийнхний оролцооны шинэ хэв
загварыг бүрдүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн юм.
Өсвөр үеийнхний мэдээллийн хэрэгцээ, хүртэх боломж харилцан адилгүй байна.
Тухайлбал. Ямар мэдээлэл хамгийн чухал вэ гэсэн асуултад хүүхдүүд дараах байдалтай
хариулжээ. (хариулт хувиар)
Амьдрах ухаан-42.7, Эрүүл мэнд-39.1, Спорт-34.0, Мэргэжил-28.7, Гадаад хэл24.5 байсан бөгөөд хамгийн бага үзүүлэлт нь хүмүүсийн харилцаа, экологийн тухай
мэдээлэл байв. Үүнээс үзэхэд хот, хөдөөгийн өсвөр үеийнхэнд мэдээлэл олж авах нөхцөл
эрс ялгаатай, хөдөөгийнхөнд хэрэгцээтэй зөв мэдээлэл олж авах боломж муу байна.
Монголын хүүхэд залуучуудын хөгжлийн төв олон улсын боловсролын үзэсгэлэн
яармагийг тогтмол зохион байгуулж, боловсролын тухай мэдээллийг үнэн зөв, өргөн
дэлгэр, нээлттэй болгохыг эрмэлзэж байна.
Хөдөөгийн хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг арилгах талаар
Хөдөө орон нутгийн хүүхдийн 46.6 хувь нь ямар нэгэн арга хэмжээнд юунд ч
хамрагддаггүй гэсэн байна. Ирээдүйн мэргэжлээ хэрхэн сонгох тухай асуултад нийслэл
ба хот, суурин газар амьдарч байгаа хүүхдүүдийн 40 хувь нь эдийн засагч, орчуулагч,
бизнесмэн, хуульч, улс төрч, дизайнер зэрэг орчин үеийн сонирхол татах мэргэжлүүдийг
сонирхож байхад, хөдөө орон нутгийн хүүхдүүдийн дөнгөж 6 хувь нь энэ мэргэжлүүдийг
98
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات