ЗУРГАДУГААР БҮЛЭГ Монгол Улсын Харьяатын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хүүхдийн эцэг, эх хоёулаа буюу тэдний хэн нэг нь Монгол Улсын харьяат бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа эцэг, эх нь тогтоогдоогүй бол хүүхэд Монгол Улсын харьяат байна гэжээ. - Эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хууль эрх зүйн болон эрүүл мэндийн зөвлөгөө авах насыг хуульд тодорхой заагаагүй байна. - Албан ёсоор зохих түвшингийн боловсрол заавал эзэмшсэн байх талаар - Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 2-ын 3-д 17 хүртэл насанд нь суурь боловсрол заавал эзэмшүүлэх, суралцах хүсэл сонирхлыг нь хааж боогдуулахгүй байхыг; - Үндсэн хуулийн 16.7-д Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгохыг; - Боловсролын тухай хуульд боловсролын үндсэн зарчим, төрийн бодлогод бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох, хүүхэд сурч боловсрох бүх нөхцлийг хангах, боловсроход адил тэгш эрх эдлэх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг баримталж байна. - - - - - Эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээ, мэс засал хийлгэх насны талаар Эрүүл мэндийн тухай хуулийн 34.2-д нарийн төвөгтэй оношилгооны арга хэрэглэх, мэс засал хийхийн өмнө тухайн иргэнээс, 18 насанд хүрээгүй хүүхэд, сэтгэцийн гүнзгий хямралтай өвчтөний тухайд түүний эцэг, эх, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийнх нь зөвшөөрлийг авахыг; Хагас, бүтэн өдрөөр ажилд орох нас, хүүхдийн эрхэлж үл болох хөдөлмөр Хөдөлмөрийн хуулийн 71.1-д долоо хоногийн ажлын цаг нь 14-15 насны ажилтанд 30 цаг хүртэл, 16-17 насны ажилтанд 36 цаг хүртэл байхыг; Хөдөлмөрийн хуулийн 58.1-д 18 насанд хүрээгүй ажилтны цалин хөлсийг цагаар, эсхүл хийснээр нь бодож, ажлын өдрийн хорогдуулсан цагт нь ногдох үндсэн цалинг нэмж олгохыг; Үндсэн хуулийн 16-д Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүйг; Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-д Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг болохыг тус тус тодорхойлсон байна. Хөдөлмөрийн хуульд хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг тусгай бүлэг (8 дугаар бүлэг, 109 дүгээр зүйлийн 1,2,3,4,5,11-д) болгон оруулж, заалтыг хэрэгжүүлэхээр ЭМНХЯ-ны сайдын 1999 оны 204 дугаар тушаалаар насанд хүрээгүй хүнийг ажиллахыг хориглосон ажлын байрны 14 төрлийн 100 гаруй жагсаалт гарсан. 70

اختر الفقرة المستهدفة3