ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Гэр бүлийг ядуурлаас сэргийлэх, орлогыг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд төрийн бүх
шатны байгууллагын оролцоог өргөжүүлэх,
Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүүхдэд зориулсан үзвэр, үйлчилгээний чанарыг
сайжруулах, түүнд тавих олон нийтийн хяналтыг өндөржүүлэх зорилгоор “Хүүхэд эрхэм
хэрэглэгч” олон нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэх,
Иргэний болон хүүхэд төрөлтийн бүртгэлийг сайжруулах арга замын талаар олон
нийтийн санаа бодлыг төрийн холбогдох шатны байгууллагад уламжлах, энэ асуудлыг
шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх,
Хүүхэд, залуучуудад эрүүл аж төрөх ёсны мэдлэг, дадал чадвар олгоход чиглэсэн
сургалт, сурталчилгааны ажлыг сургууль, багш нартай хамтран зохион байгуулах,
Хүүхэд, залуучуудад зөвлөлгөө өгөх нийгэм, сэтгэл зүйн алба байгуулах, ийм
төрлийн үйлчилгээг бий болгохыг дэмжих,
Хүүхдийн хөгжих эрхийг хангах талаар: Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр
зүйлийг үндэслэн төрийн тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага гэрээгээр
хариуцан гүйцэтгэх хэлбэр, хүрээг өргөжүүлэх,
Спортын болон урлагийн наадмыг төрийн байгууллагатай хамтран үндэсний
хэмжээнд зохион байгуулах,
Сургууль завсардалтаас урьдчилан сэргийлэх, завсардсан хүүхдүүдэд боловсрол
нөхөн олгох, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг сургуульд бэлтгэхэд чиглэсэн үйл
ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд төрийн байгууллагатай хамтран ажиллах,
Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон мэдээ, мэдээллийг хөгжүүлэх,
мэдээллийн эерэг орчин бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх,
Хүүхдийн хөгжлийн талаарх судалгаа, шинжилгээний ажлыг төрийн
байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэх,
Хүүхдийн хамгаалуулах эрхийг хэрэгжүүлэх талаар: Хүүхдийн эрхийг хамгаалах
үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагуудын идэвхтэй
оролцоог нэмэгдүүлэх,
Төрийн ба төрийн бус байгууллагад ажиллах хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн
боловсон хүчин бэлтгэх ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлэх,
Гэр бүлд ялангуяа өсвөр насны охид, хөвгүүдийн хөгжлийг хөхиүлэн дэмжих,
Хүүхдэд эрх зүйн мэдлэг, чадвар, дадал олгоход илүүтэй анхаарах,
Хүүхдийн хөгжил, хамгааллын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулсан
мэдээллийн сүлжээг хөгжүүлэх,
Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах талаар: Хүүхдийн дуу хоолойг
сонсох, тэдний үүсгэл санаачилга, санаа бодлыг төрийн байгууллагад болон олон нийтэд
дамжуулж хүргэх ажлыг зохион байгуулах,
Хүүхдийн санал хүсэлт, хүсэл эрмэлзлэлийг дэмжиж, төрийн бус байгууллагууд
өөрийн ивээлд хүүхдийн үүсгэл санаачлагын байгууллагыг дэмжин хөгжүүлэх, туслах
чиглэл баримтлах,
Хүүхдийн үүсгэл санаачилгын байгууллагууд эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллах,
харилцан туршлага солилцох ажлыг өргөжүүлэх,
Хүүхдийн нийгмийн оролцоог хөгжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн сургалт,
68