ЗУРГАДУГААР БҮЛЭГ г. Хүүхдийг нөхөн сэргээх болон хэвийн амьдралд эргэж ороход нь туслах арга хэмжээ зохион байгуулах; IX хэсэг. Дүгнэлт 227. Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсноос хойшхи сүүлийн 4 жилд Монгол Улсад улс төр, эдийн засгийн гүнзгий өөрчлөлт явагдсан. Эдгээр өөрчлөлт шинэчлэлтийн зорилго нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, улс төрийн ардчиллыг хөгжүүлэх, эдийн засгийн харилцааг шинэчлэх, өмчийн бүх хэлбэрийг нэвтрүүлэх болон нээлттэй гадаад бодлого явуулах явдал юм. Эдгээр өөрчлөлтүүдийг 1992 оны шинэ Үндсэн хуулиар баталгаажуулсан. Одоогийн байдлаар Монгол Улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах суурийг тавьж, Монгол Улсын ард түмэн ирээдүйдээ итгэх итгэлтэй болсон. 228. 1961 онд Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад нэгдэн орсноос хойш манай улс НҮБ-ын хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Монгол Улс хүний эрхийн 20 гаруй конвенцид нэгдэн орсон. 229. Шинэ Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын нэгдэн орж буй олон улсын гэрээ нь нэгдэн орсон буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тоггоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Энэхүү заалтын дагуу Хүүхдийн эрхийн тухай конвенц нь Монголын Улсад хуулийн нэгэн адил үйлчилнэ. Түүнчлэн конвенцийн гол зарчмууд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрийн талаарх Монгол Улсын хууль тогтоомжид тусгагдсан. 1992 оноос хойш хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжуудыг шинэ Үндсэн хуульд нийцүүлж өөрчлөн шинэчлэх ажлууд хийгдэж байна. Нийгэм, эдийн засгийн болон улс төрийн харилцааны өөрчлөлт амьдралын бүх салбарт явагдаж байна. 230. Өнөөдөр Монгол Улс шилжилтийн үед байгаа бусад улс орнуудын нэгэн адил бэрхшээлүүдтэй тулгарч байна. Хамгийн хүнд бэрхшээл бол эдийн засгийн хямрал. Эдийн засгийн хямрал, бэрхшээл нь нийгмийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна. Засгийн газар боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн салбарын хөгжлийн түвшинг хэвээр хадгалах, тогтоох бодлого баримталж байна. Гэвч эдгээр зорилгыг хэрэгжүүлэхэд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна. Нийгмийн эмзэг бүлэг, хүүхэд, ахмадууд энэхүү хүнд нөхцлийн хохирогч нь болж байна. Ажилгүйдлийн түвшин ихсэж, улмаар өнөөдрийн томоохон асуудлын нэг болоод байна. Монгол Улсын Засгийн газар 1994 оны 5 дугаар сард Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулсан. 231. Сургууль завсардалт, ялангуяа хөдөө орон нутагт ихсэж, хүүхдийн эндэгдэл болон өвчлөлт, хүүхдийн тэжээлийн дутагдал зэрэг нь Засгийн газрын анхаарал татаж буй асуудлууд болоод байна. 232. Санхүүгийн бэрхшээлээс хамаарч хүүхэд асран халамжлах үйлчилгээ буурч байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хямралаас хамаарч сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд ухралт, бууралт гарсан. Орон гэргүй тэнэмэл хүүхдийн асуудал нь хүн амын анхаарлыг татсан Монгол Улсад шинээр гарч буй асуудал болоод байна. 52

اختر الفقرة المستهدفة3