ЗУРГАДУГААР БҮЛЭГ үр дүнг 4 бүлгийн 38 шалгуур үзүүлэлтээр үнэлж, түүнд үндэслэн, хүүхдийн эрхийн хэрэгжилтийн тухай мэдээллийн нэгдсэн санг бий болгох үндсийг бүрдүүлжээ. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг хүүхдийн эрхийн зарчимд үндэслэн, дараах байдлаар ангилан бүлэглэж тодорхойлсон байна: Хүүхдийн аюулгүй, эсэн мэнд амьдрах орчин /13 үзүүлэлт/, Хүүхдийн сурч, хөгжих орчин /9 үзүүлэлт/, Хүүхдийг дарамт, хүчирхийлэл, үл хайхрах ялгаварлаас хамгаалах орчин /7 үзүүлэлт/, Хүүхдийн оролцоог дэмжих орчин /9 үзүүлэлт/ гэсэн бүлэг байна. 6. Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний хоёр дахь удаагийн хөтөлбөр нь 2002 -2010 оны хооронд гурван үе шаттайгаар, нийт 311 зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд эдгээрийн нийт биелэлт нь 74.6 хувьтай байна гэж дүгнэжээ. 7. Үндэсний хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчны үзүүлэлтүүд сайжирсан байв. 1000 хүнд ноогдох хүүхдийн эмчийн тоо үндэсний түвшинд 2001 онд 3.1 байсан бол 2005 онд 3.5, 2010 онд 5.0 болж өссөн байна. Нялхсын болон тав хүртэл насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 2001 онд 40.8 / 35 байсан бол 2010 онд 30,2 / 20.27 болж буурсан байна. 256

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات