ЗУРГАДУГААР БҮЛЭГ г. 18 нас хүрээгүй хүмүүсийг хорихоос өөр ялаар шийтгэх хувилбарууд, тухайлбал тэнсэн харгалзах, олон нийтийн ажил хийлгэх, ялыг хойшлуулах зэрэг хувилбарыг хөгжүүлэх; д. Хорихоос өөр ял оноохоос аргагүй тохиолдолд баривчлах, хорих үйл ажиллагааны нөхцөлийг сайжруулах; е. 18 нас хүрээгүй хүмүүс зохих хууль зүйн тусламж, өмгөөлөгч авах боломж олгох, бусдаас хамааралгүйгээр, хүүхдэд ээлтэй нөхцөлд мэдүүлэг өгөх механизм бүрдүүлэх; ё. Хүүхдийн гэмт хэргийн асуудал хариуцдаг албан тушаалтанд зориулан олон улсын холбогдох стандартуудын талаар сургалт хийх, хууль зөрчсөн хүүхэдтэй ажиллах нийгмийн ажилтны ажлын байрыг хорих газар бий болгох; ж. 18 нас хүрээгүй ял эдэлж байгаа болон суллагдсан хүмүүсийг мэргэжлийн болон амьдрах ухааны сургалтад хамруулах, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлэх зэргээр тэдний хөгжлийн хэрэгцээг хангах, сурч төлөвших боломжоор хангах; з. НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын Ажлын Алба, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэргээс сэргийлэх алба, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан зэрэг байгууллагаас техникийн тусламж авах, тэдэнтэй хамтран ажиллах. Үндэстний цөөнхийн хүүхэд 69. Конвенцийн 30 дугаар зүйлд заасны дагуу үндэстний цөөнхийн хүүхэд болох казах, цаатан хүүхдийн эрхийг хамгаалах талаар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж буй талаар мэдээлэл тайланд байгаагүйгээс Хороо дүгнэлт хийх боломжгүй байгаад харамсаж байна. Эдгээр хүүхдийн боловсрол эзэмших, эрүүл мэнд нийгмийн үйлчилгээ хүртэх зэрэг эрхээ эдлэх явдал хязгаарлагдмал байгаад Хороо зовниж байна. 70. Конвенцийн 2, 30 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлж, үндэстний цөөнхийн хүүхдийг хүний эрхээ ямар нэг ялгаваргүйгээр, тэгш эдлэх боломжоор хангахыг зөвлөж байна. Хэл, шашин, гарал үүсэл, өөр үндэстний цөөнхийн хүүхдийн талаар конвенцийн 30 дугаар зүйлд заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар дараагийн илтгэлдээ тодорхой, дэлгэрэнгүй тусгахыг хүсэж байна. 8. Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн Нэмэлт Протокол 71. Хүүхдийн Эрхийн конвенцийн Хүүхдийг худалдах, садар самуунд уруу татагдахаас хамгаалах талаар нэмэлт протоколд 2003 оны 6 дугаар сард, Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахаас хамгаалах нэмэлт протоколд 2004 оны 10 дугаар сард нэгдэн орсонд талархаж байна. 72. Хүүхдийн эрхийн конвенцийн нэмэлт протоколын хэрэгжилтийг шалгахын тулд тайланг цаг хугацаанд нь тогтмол өгч байхыг хүсэж байна. Хүүхдийн эрхийн конвенц, нэмэлт протоколын биелэлтийг тайлагнах үүргээ бүрэн биелүүлэхийг тус улсаас хүсье. 120

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات