ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
77. Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай
нэмэлт протоколыг соёрхон батлах чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн ХҮЭК Хүүхдээс
гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, хуваарилах, шийдвэрлэх журмыг 2012 онд
баталсан. Хүүхдийн эрхийн асуудлаар хүүхэд болон насанд хүрэгчдээс ХЭҮК-т гаргасан
нийт өргөдөл, гомдлоос 2010 онд 6, 2011 онд 10, 2012 онд 10, 2013 онд 12-ыг нь бүрэн
шийдвэрлэсэн байна.
78. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бие махбодийн далд шийтгэл тодорхой хэмжээнд
байгаа бөгөөд ийм нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, бүртгэх, хамгаалах үйл ажиллагааг
нэгдсэн системд оруулах зорилгоор хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээ үзүүлж
байна. Хүүхдийн тусламжийн утас 108 нь 24 цагийн /үнэ төлбөргүй/ үйлчилгээтэй бөгөөд
хүүхдийн эрхийн зөрчлийн тухай иргэд, байгууллагын мэдээллийг нарийвчлан бүртгэж,
эрсдлийн үнэлгээ хийж байна. Тус утас нь 2013 оны жилийн эцсийн байдлаар 42946
зорилтод дуудлага хүлээн авч, үйлчилсэн байна. Хүүхдийн тусламжийн утас нь Хүүхдийн
байгууллагын чиг үүргийн дагуу кейст тулгуурлан үзүүлэх үйлчилгээний тогтолцоог бий
болгох үндсэн үйл ажиллагаа юм. Уг төслийн санхүүгийн дэмжлэгийг 2014 оны 6 дугаар
сарын 1-нээс эхлэн 3 жилийн хугацаанд Мобиком, Дэлхийн зөн ОУБ хамтран үзүүлж
байна.
79. Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас,
морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2011 стандартыг 2012 оноос мөрдөн
хэрэгжүүлснээр уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр ахиц гарсан боловч
цаашид анхаарах асуудал байсаар байна.
80. Засгийн газраас 2011 онд баталсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй
хэлбэрийг устгах 2012-2016 оны үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг Олон улсын
хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэй боловсруулсан бөгөөд хөтөлбөрт хүүхдийн
хөдөлмөрийг зохицуулах хууль тогтоомжийг нэгдэн орсон олон улсын гэрээний зарчимд
нийцүүлэх, энэ чиглэлийн хууль сахиулах байгууллагын чадавхийг сайжруулах, хүүхдийн
хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт өртсөн хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд үзүүлэх эрүүл
мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах үндсэн зорилтыг
дэвшүүлэн ажиллаж байна. 2013 оны байдлаар 93968 хүүхэд хөдөлмөр эрхэлж
байгаагийн 10398 хүүхэд хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байна.
81. Мэргэшсэн хөдөлмөрийн байцаагчдыг нэмэгдүүлэх замаар хүүхдийн хөдөлмөр
эрхлэлтийн хяналтыг дээшлүүлэх зорилгоор 2009 онд Хүүхдийн хөдөлмөрт хийх хяналт
шалгалтын аргачлалыг боловсруулж улсын хэмжээнд хэрэгжүүлэхийг даалгасан. Энэ
аргачлалын дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид аж ахуйн нэгж байгууллагад
2012 онд хийсэн шалгалтаар 1012 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгааг тогтоож, хууль
журмын дагуу холбогдох арга хэмжээ авсан.
82. Хөдөлмөр эрхэлж буй хүүхдэд тусгайлан чиглэсэн нийгмийн үйлчилгээний
хүртээмж хязгаарлагдмал байна. Хөдөлмөр эрхэлж буй хүүхдэд өдрийн үйлчилгээ
үзүүлдэг төрийн бус байгууллагын төв 2010 оноос нийслэлд ажиллаж эхэлсэн ч төсөв,
санхүүгийн хомсдолоос шалтгаалан өнөөгийн байдлаар цөөн хүүхдэд хүрч үйлчилж
байна.
83. Хөдөлмөрийн төв бирж “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”633
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات