ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 30. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг цагдаагийн байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх, түүний биелэлтийг хангуулж, дээд шатны байгууллагад танилцуулах үүрэг бүхий салбар хороог байгуулсан. Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ахлуулсан тус салбар хороо нь хүний эрхийг хангах ажлын хүрээнд болон “Цагдаагийн ерөнхий газар болон Хүний эрхийн үндэсний комиссын хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд зохион байгуулсан ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон хүмүүсийн талаарх судалгаа, цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагч нараас хүний эрхийн талаар гаргасан гомдол, мэдээлэл, түүний шийдвэрлэлт болон цаашид хүний эрхийг хангах ажлын хүрээнд дэвшүүлэх зорилт, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн хурлыг зохион байгуулж хэвшсэн. 31. Хууль зүйн сайдын тушаалаар Баривчлах, цагдан хорих байрны дотоод журам 2013, Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн тогтоолыг гүйцэтгэхэд хяналт тавих журам 2013, Хуяглан хүргэх ажиллагааны журам 2014, Шүүгч, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам 2014, Цагдан хорих байр, хорих ангийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед хуяглан хүргэх ажиллагаа явуулах журам 2014, Гэрч хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам 2014, Гэрч хохирогчийг тусгай техник хэрэгслийн жагсаалт, хэрэгслээр хангах, хэрэглэх журам 2014, Гэрч хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэлэх журам 2014, Гэрч, хохирогчид эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх журам 2014, Биечилсэн хамгаалалтын журам 2014, Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам 2014, Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг байгууллагад байрлуулах журам 2014 онуудад тус тус баталсан. 32. Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцээр Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийг, Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах газарт шилжүүлэн байгуулсан. “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-ын код 224-д “Цагдаагийн алба хаагч түр саатуулагдсан этгээдтэй хэрцгий хүнлэг бусаар, басамжлан доромжилж харьцах, бие махбодь сэтгэл санааг шаналган зовоох аливаа санаатай үйлдэл хийх зэргээр эрүүдэн шүүж, зүй бусаар харьцахыг хориглоно” гэж заасныг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. 33. Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгдсэн мэдээгээр Эрүүгийн хуульд заасан эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт 2010-2014 онд 2010 онд 1 хэрэгт 1 хүн (Баян-Өлгий аймагт), 2013 онд 1 хэрэгт 1 хүн (Хөвсгөл аймагт), 1 хэрэгт 2 хүнд (Дорнод аймагт) тус тус Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйл ангиар ял оногдуулсан байна. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхтэй холбоотойгоор Прокурорын байгууллагаас шаардлага, албан даалгавар цагдаагийн байгууллагад ирүүлээгүй байна. 34. Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын уулзалт байцаалтын хэсгийг дүрс бичлэгээр бүрэн тоноглосноор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, тагнуулын болон авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нар сэжигтэн, яллагдагчтай уулзах, байцаалт авахдаа байцаан шийтгэх ажиллагааны 625

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات