ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 9.4 МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЛААРХ ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ИЛТГЭЛ I. ТАНИЛЦУУЛГА 1. Монгол Улс Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний анхдугаар илтгэлийг 2010 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (цаашид “ХЭЗ” гэх)-ийн 16 дугаар чуулганаар хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн дүнд бусад улс орноос давхардсан тоогоор нийт 129 зөвлөмж өгсний 126 зөвлөмжийг Монгол Улс биелүүлэхээ зөвшөөрч, гурван зөвлөмжийг биелүүлэх боломжгүй болохоо мэдэгдсэн. II. ИЛТГЭЛ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ, ЗӨВЛӨЛДӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2. Үндэсний хоёрдугаар илтгэлд 2010-2014 онд Монгол Улсад хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр гарсан эрх зүйн болон бүтцийн өөрчлөлт, дэвшил, Монгол Улсын Засгийн газар (цаашид “МУЗГ” гэх)-аас 2011 онд баталсан ХЭЗ-ийн зөвлөмжийг 2011-2014 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг тусгав. Монгол Улс зөвлөмжийн хэрэгжилтийн талаарх дунд хугацааны сайн дурын илтгэлийг НҮБ-д 2014 оны 5 дугаар сард хүргүүлсэн. Түүнчлэн хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд учирч буй хүндрэл, бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга зам, зорилтын талаар тусгав. 3. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Үндэсний хоёрдугаар илтгэлийг боловсруулах ажлын хэсэг зөвлөмжийн зохих хэсгийн хэрэгжилтийн тайланг холбогдох байгууллагаас гаргуулан авч, нийт хоёр удаа хуралдсан. Түүнчлэн Монгол Улсын яам, агентлаг, Хүний эрхийн үндэсний комисс (цаашид “ХЭҮК” гэх), хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага (цаашид “ТББ” гэх)-тай хамтран илтгэлийн нээлттэй хэлэлцүүлгийг гурван удаа зохион байгуулав. 4. Илтгэлд дээрх хэлэлцүүлгийн үеэр ТББ-уудын төлөөлөл, оролцогчдоос өгсөн санал, зөвлөмжийг тусгав. III. ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН A. Үндэсний эрх зүйн орчин сайжруулах 5. Монгол Улсад хүний эрхийн асуудлыг хариуцсан, үүрэг хүлээсэн механизм нь УИХ-ын Хүний эрхийн дэд хороо /ХЭДХ/, Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/, Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийг /ХЭХҮХ/ хэрэгжүүлэх Хороо, түүний ажлын алба болон аймаг нийслэл дэх салбар хороодоос бүрдэнэ. 6. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиуд 2013 онд батлагдсан. 621

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات