ДОЛООДУГААР БҮЛЭГ гаргасан төрийн албан хаагчийг буруушааж, ийм үйлдэл хийсэн хэнийг ч бай мөрдөн шалгаж, шаардлагатай бол яллах, шүүх, үйлдсэн гэмт хэргийнх ньхүнд, хөнгөнд ньтохирсон ял ногдуулж байхыг оролцогч улсаас хүсч байна. Оролцогч улс ньэрүүдэн шүүх, зүй бусаар харьцах асуудал гаргагчдыг ял завшихаас сэргийлэх үүднээс үр дүнтэй хараат бус мөрдөн шалгах механизм байгуулах хэрэгтэй байна” гэжээ. 70. НҮБ-ын Хүний эрхийн хорооны 2011 оны 2797 дахьхэлэлцүүлгээс Монгол Улсад өгсөн зөвлөмжийн 13 дахьзаалтад “Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд цагдаагийн ажилтны үйлдсэн бүх гэмт үйлдлийг мөрдөн шалгах бүрэн эрх, хараат бус байдал, хангалттай хөрөнгө хүч олгоход оролцогч улс анхаарна уу” гэжээ. 71. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь Монгол Улсын Их Хурлын 2002 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 47 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 179 дүгээр тогтоолын дагуу 26 орон тоотойгоор 2002 оны 9 дүгээр сарын 11-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй бөгөөд Монгол Улсын Их хурлын “2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль, УИХ-ын 2014 оны мөн өдрийн 22 дугаар тогтоолын дагуу Авлигатай тэмцэх газар Эрүүгийн хуульд заасан 10 төрлийн хэргийг харъяалан шалгах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн бөгөөд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны орон тоо, чиг үүргийн зарим хэсэг нь Авлигатай тэмцэх газарт, зарим чиг үүрэг нь Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. 72. Өөрөөр хэлбэл, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн албан тушаал, авлигын гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байсан харьяалал нь Авлигатай тэмцэх газарт шилжсэн. 73. Харин дээр дурьдсан субъектын үйлдсэн ахуйн чанартай бусад гэмт хэргийг шалгах харьяалал нь Цагдаагийн байгууллагад шилжсэн болно. 74. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны ажлын тоон мэдээлэлийг хавсаргав. /хавсралт 6/ 8 дугаар зүйл. Хэрэгтэнг шилжүүлэх асуудал ямар нөхцөл байдалд болон ямар хэлбэрээр тавигдах тухай мэдээлэл хангах. 75. Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно” гэж заасан нь төрийн хувьд иргэнийхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалагч хууль зүйн гол баталгаа болдог. 76. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэнийг эрүүгийн хэрэгт мөрдүүлэх буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гадаад улсад шилжүүлж өгч болохгүй” гэж хуульчилсан нь Эрүүгийн хууль иргэний харьяаллаар үйлчлэх зарчмын нэг чухал баталгаа, иргэн нь өөрийн төрийн ивээлд байх энэрэнгүй ёсны зарчмын илрэл юм. 77. Эрүүгийн хууль үйлчлэх зарчмын нэг болох иргэний харьяаллаар үйлчлэх 394

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات