ДОЛООДУГААР БҮЛЭГ байгууллагад хүргэж өгөх хугацаанд чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байгаа нь уг этгээдийг нийгмээс тусгаарлах нэг хэлбэр болж байсныг дурдах хэрэгтэй. 56. 2002 онд баталсан ЭБШ хуулийг хэрэгжүүлэх явцад хуулийг нэг мөр ойлгонхэрэглэхэд хүндрэлтэй зарим зүйл, заалтыг өөрчилжзохицуулалтыг тодорхой болгох, ерөөсөө огт зохицуулалтгүй орхигдсон харилцааг зохицуулалттай болгох шаардлагатай байгаа талаар шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудаас олон санал ирүүлж, олон улсын хүний эрхийн болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд зөвлөмж болгожээ. 57. Засгийн газар эдгээр санал, зөвлөмжийг судлан үзэж, ЭБШ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсныг Улсын Их Хурал 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хуульчлан баталжээ. Энэ өөрчлөлтийг тоймлон танилцуулбал: 1. Нийгмийн эмзэг бүлгийнхэнд үзүүлэх эрх зүйн туслалцааны хүрээг өргөтгөх, тэдний өмгөөлүүлэх эрхийг баталгаажуулах зорилгоор төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч өмгөөлөгч авах хүсэлт гаргасан бол уг хэрэгт өмгөөлөгч заавал оролцуулахаар хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 6 дахь заалт нэмсэн. 2. Цагдан хоригдож байгаа сэжигтэн, яллагдагчийг өөр газарт шилжүүлэн хорих шийдвэрийг ямар албан тушаалтан гаргах талаар хуульд тусгаагүй байсныг прокурорын саналыг үндэслэн сэжигтэн, яллагдагчийг өөр газарт шилжүүлэн цагдан хорих асуудлыг шүүгч захирамж гарган шийдвэрлэж, сэжигтэн, яллагдагчийн гэр бүлийн гишүүн, эсхүл өмгөөлөгчид нь мэдэгдэж байхаар 68 дугаар зүйлийн 68.10 хэсгийг нэмсэн. 3. Цагдан хорих хугацааг сунгахдаа шүүгч шаардлагатай гэж үзсэн эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулахаар хуульд 69.10 дэх хэсгийн заалтыг нэмж оруулжээ. Ингэснээр шүүх үргэлжлүүлэн цагдан хорих асуудлыг шийдвэрлэхдээ прокурор, өмгөөлөгчийн гаргасан үндэслэл, баримтад тупгуурлан бодитой хянаж шийдвэрлэх боломжтой болжээ. 4. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой шүүхийн шийдвэрт тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, эсхүл түүний эзгүйд томилсон шүүгчид гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр хуульд заасан. Харин энэ шийдвэрт дахин гомдол гаргах, эсэх талаар заалт тодорхойгүй байсныг Ерөнхий шүүгч, түүний томилсон шүүгчийн шийдвэр эцсийн байхаар нэг мөр шийдвэрлэсэн байна. 5. Хорих ангийн харьяа нутаг дэвсгэр, хилийн бүст үйлдэгдсэн гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгахаас өмнө хэргийн ул мөр балрах, хугацаа алдах зэрэг хэргийг илрүүлэхэд гарах хүндрэл, түүнчлэн тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын явцад гэмт хэргийн ул мөрийг баримтжуулах, гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоох, гаалийн хяналт шалгалтын явцад илэрсэн гэмт хэргийг шалгаж тогтооход ач холбогдол бүхий ажиллагаа явуулах шаардлагатай байдлыг харгалзан, хорих ангийн нутаг дэвсгэрт ялтан гэмт хэрэг үйлдсэн гэх сэжиг байгаа бол хорих байгууллагын эрх бүхий албан тушаалтан, хилийн бүст гарсан гэмт хэрэгт хилийн тагнуулын алба, тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажилтан, гаалийн хяналт, шалгалтын явцад илэрсэн гэмт хэрэгт гаалийн улсын 390

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات