ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ 7.3 ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛ I хэсэг: ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ 1. Монгол Улсын улс төрийн байдал, эрх зүйн тогтолцооны ерөнхий тодорхой мэдээлэл нь НҮБ-д хүргүүлдэг хавсралт цөм мэдээлэлд багтсан тул илтгэлтэй холбоотой товч хэсгийг энэ хэсэгт багтаав. 2. Тайланд тусгасан мэдээлэл нь 2010-2014 оныг багтаана. 3. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэний эрхийг баталгаажуулсан. 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдсанаар Парисын зарчмуудад нийцсэн Хүний эрхийн Үндэсний Байгууллага байгуулагдан, Монгол Улсын Үндсэн Хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэнд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр ажиллаж байна. 4. Монгол Улсын Их Хурлын 2003 оны41 дүгээр тогтоолоор “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан ба баримт бичиг нь төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангах баталгаа – механизмыг бүрдүүлэх, уул эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг тууштай, үр нөлөөтэй хэрэгжүүлэх үйлсэд засаг төрийн байгууллага, албан тушаалтны санаачлага, хариуцлагыг дээшлүүлэн, иргэний нийгэм, юуны өмнө нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллага, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувийн хэвшлийн оролцоог өргөтгөн, үр нөлөөг нь сайжруулах, иргэдийн санаачлагыг өрнүүлэх чиглэл, арга замыг тодорхойлно.Хөтөлбөрийг Засгийн газар 2003 оноос дөрөв, дөрвөн жилээр тодотгосон төлөвлөгөөтэйгээр эрхлэн хэрэгжүүлж байна. 5. Монгол Улс “Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг конвенц”-ийг 2002 онд соёрхон батлан “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийнэсрэг НҮБ-ын конвенцийн Нэмэлт Протокол”-д НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы үеэр (2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр) гарын үсэг зурсан. 6. Монгол Улс анхны тайлангаа НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд 2010 онд хүргүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 1-19-ний өдрийн 49 дүгээр хуралдаанаар гаргасан зөвлөмжийг хүлээн авсан. 7. Монгол Улсын Ерөнхийлөгч Эрүүгийн хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд ял эдэлж байгаа ялтанд уучлал үзүүлэх бүрэн эрхийн дагуу 2010 онд цаазаар авах ялаас түдгэлзэж, энэ хугацаанд нэг ч хүн цаазаар авахуулаагүй байна. 8. Тайлангийн хугацаанд Монгол Улс хүний эрхийг хангах чиглэлд эрх зүйн шинэтгэлийн хүрээнд болон НҮБ-ын хүний эрхий зөвлөлийн гишүүн орнуудаас өгсөн зөвлөмжийг үндэслэн дараах олон улсын олон талт гэрээ хэлэлцээрт нэгдэн орж, 379

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات