ЗУРГАДУГААР БҮЛЭГ
г.
НҮБ-ын Хүүхдийн Сан(НҮБХС), НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссын
газар(ХЭДКГ), НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байгууллага
(ЮНЕСКО) зэргээс техникийн тусламж авахаа үргэлжлүүлэх.
2. Үндсэн зарчим
(Конвенцийн 2, 3, 6, 12 дугаар зүйл)
Ялгаварлан гадуурхахгүй байх
22. 1992 оны Үндсэн хууль, 1996 оны Хүүхдийн эрхийг хамгаалах хуулиар хүүхэд
бүхэн тэгш эрхтэй байхыг хуульчилж, конвенцийн ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг
тусгасан явдалд Хороо талархаж байна. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй, ядуу, хууль зөрчсөн,
хараа хяналтгүй, хөдөө орон нутагт амьдарч байгаа, нийслэлд шилжин суурьшсан хүүхэд
албан ёсны бүртгэлгүйгээс болоод эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ хүртэж чадахгүй,
сургуулийн хүртээмж тааруугаас хүүхдүүд ялгаварлан гадуурхагдаж байгаад Хороо
сэтгэл зовниж байна.
23. Конвенцийн 2 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд бүр Хүүхдийн эрхийн конвенцэд
заасан бүх эрхээ аливаа ялгаварлалгүйгээр ижил тэгш эдлэх боломжийг одоо мөрдөж
байгаа хуулийн хүрээнд баталгаажуулснаа бодитой хэрэгжүүлэхийг бүрэн эрхийнхээ
хүрээнд бүх боломжоо дайчлан ажиллахыг хүсэж байна. Эмзэг бүлгийн хүүхдүүдийн
эсрэг болон хүүхдийн эсрэг бүх хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх,
арилгахын тулд иж бүрэн, үр дүнтэй стратегийг боловсруулан хэрэгжүүлэх, нийгмийн
эмзэг бүлгийн хүүхдэд эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг эн тэргүүнд хүргэх, тэднийг
боловсрол эзэмших тэгш боломжоор хангахыг зөвлөж байна.
24. Боловсролын зорилтын тухай 2001 оны Хорооны ерөнхий саналын №1-д
заасны дагуу болон арьсны үзэл, арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах
аливаа үзэлтэй тэмцэх талаар 2001 оны Дэлхийн бага хурлаар батлагдсан тунхаглал, үйл
ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хүүхдийн эрхийн конвенцийн
хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээнийхээ тухай онцгой мэдээллийг
дараагийн илтгэлдээ оруулахыг зөвлөж байна.
Хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх талаар
25. Монголын өсвөр үеийнхний эрхийг хамгаалахын тулд 1998, 1999 оны НҮБ-ын
“Нэг ертөнц” цуврал бага хурал, мини Засгийн газар, мини Парламентын хуралдаан, 1998,
2001 оны Монголын Хүүхдийн үндэсний чуулган, 2004 оны Хүүхдийн төлөө үндэсний
чуулга уулзалтыг зохион байгуулах зэргээр өөрсдийн эрх ашигтай холбоотой бүхий л
асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийгмийн амьдралд оролцох хүүхдийн
эрхийг хүндэтгэх, дээшлүүлэх талаар явуулсан үйл ажиллагааг сайшаан тэмдэглэж байна.
Гэвч уламжлалт хандлагаас болоод гэр бүл, сургууль, орон нутгийн хэмжээнд хүүхэд үзэл
бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хязгаарлагдаж байгаад зовниж байна.
26. Конвенцийн 12 дугаар зүйлийн дагуу бүх хүүхдийн, нэн ялангуяа охидын санаа
бодлыг хүндэтгэх, сургууль, гэр бүл болон бусад байгууллагын өөртэй нь холбоотой бүхий
л асуудалд хүүхдийн оролцоог дэмжих чиглэлээрх ажлаа улам бэхжүүлэхийг зөвлөж
108
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات