ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
Монголын хүүхдийн үндэсний чуулганыг 1998, 2001 онд зохион байгуулсан бөгөөд
хүүхдийн өөрийн удирдлагын хэд хэдэн байгууллага шинээр үүсэн, үндэсний хүрээнд
үйл ажиллагаа явуулах болов. Ерээд оны дундаас Монголын эмэгтэй скаутын холбоо,
Монголын залуучуудын улаан загалмай, Монголын хүүхдийн үндэсний холбоо, Ажил
эрхэлдэг хүүхдийн “Мандах” холбоо, “Нэг ертөнц-өсвөр үе”, Ахлах ангийнхны хөгжлийг
дэмжих холбоо зэрэг байгууллагууд тус тус байгуулагдлаа. Тэдгээрт олон мянган хүүхэд
хамрагдаж байна. Хүүхдийн эдгээр төрийн бус байгууллагууд нь тэдний үзэл бодол, санал
хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх индэр болж; нийгмийн амьдралд идэвхтэй оролцож байна.
Монголд анх удаа хүүхэд, өсвер үеийнхний дунд НҮБ-ын “Нэг ертөнц” сэдэвт
цуврал бага хурлыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нийгмийн
дэвшил, эмэгтэйчүүд хөдөлгөөн зохион байгуулж, 1200 гаруй хүүхэд оролцууллаа.
Цуврал бага хурлууд “Хүүхдийн эрх”, “Хүний эрх”, “Нийгмийн хөгжил”, “Эмэгтэйчүүд
хөгжил”, “Хүн ам, хөгжил” зэрэг сэдвээр чууллаа. Хүүхдүүд нийгмийн асуудлыг хэний ч
санаанд оромгүй, нухацтай, бодитой хэлэлцэж байсан нь насанд хүрэгчдийн бахархлыг
төрүүлж байв. Уг бага хурлуудад Монгол Улсын төр засгийн удирдагч, парламентын
гишүүд оролцож, санал бодлоо солилцсон нь хүүхдүүдэд итгэл зүтгэл, урам зориг нэмсэн
үйл явдал болов.
Хүүхдийн үзэл бодлыг төр засгийн шийдвэр гаргах түвшинд хүргэж, мөрөөр нь
арга хэмжээ авахын төлөө 1998 онд “Бага парламент”, 1999 онд “Бага Засгийн газар”ын хуралдаан зохион байгуулж, хүүхдүүдийн саналаар 2000 оныг “Хүүхдийн хөгжлийг
дэмжих жил” болгон зарлаж, орон даяар бүх нийтийн хөдөлгөөн өрнүүллээ.
Ажил хөдөлмөр эрхэлдэг хүүхэд (1998), Малчин хүүхэд (1999), Авьяастан хүүхэд
(2000)- ийн чуулга уулзалт зохиож, ижил нөхцөлд амьдардаг, ижил хүсэл сонирхолтой
хүүхдүүд санал бодлоо солилцож, үзэл санаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Монголын Хүүхдийн урлагийн их наадам (1999), Монголын Хүүхдийн
спортын их наадам (2000)-ыг анхан шатанд болон орон нутаг, үндэсний хүрээнд үе
шаттай явуулсан нь хүүхэд өөрийгөө нээж хөгжүүлэх чухал нөлөө үзүүлэв. Мөн жил бүр
2-3 аймгийн хүүхдийн урлаг, уран бүтээлийн тайлан үзлэгийг улсын нийслэлд зохион
байгуулж, орон нутгийн ажлыг үндэсний хүрээнд танилцуулдаг уламжлал тогтлоо.
Сүүлийн жилүүдэд Монголын нээлттэй нийгэм хүрээлэн болон бусад байгууллага
хамтран ахлах насны хүүхдийн дунд мэтгэлцээн явуулж, энэ талаар тусгай төсөл
ч хэрэгжүүлж байна. Тухайлбал Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд жил бүр
мэтгэлцээний сургалтын ээлж зохион байгуулж, аймаг орон нутгуудын хүүхдүүд хамтран
ажиллах, харилцан туршлагаа солилцоход тусалж байна.
Монгол Улсад нийгмийн ажил 1997 оноос эхлэн шинээр үүсэн хөгжиж, одоо
10 гаруй их дээд сургуульд мэргэжлийн нийгмийн ажилтан бэлтгэж байна. Ерөнхий
боловсролын сургууль бүр 2000 оноос нийгмийн ажилтантай болж, хүүхдийн үзэл бодлыг
хүндэтгэх, тэдний хөгжих эрхийг хангах ажилд шинэ хөшүүрэг боллоо.
Сүүлийн 5 жилд хүүхэдтэй ажилладаг төрийн ба төрийн бус байгууллагын бүх
ажилтан, идэвхтэнүүд нийгмийн ажлын сургалтад бүрэн хамрагдлаа. Үүнд НҮБ-ын
Хүүхдийн Сан, Английн Хүүхдийг ивээх сан, Дани-Монголын сургалт, арга зүйн төв,
Дэлхийн зөн олон улсын байгууллага их дэмжлэг үзүүллээ.
97