ЗУРГАДУГААР БҮЛЭГ
үндэсний судалгааг явуулж, дүгнэлт гаргав. ХДХВ- ийн халдвар авсан 2 тохиолдол 1992,
1997 онд бүртгэгдсэн бөгөөд ХДХВ-ийн халдварын түвшин бага байгаа болохоор сүүлийн
жилүүдэд өртөмтгий бүлгийнхнийг шинжилгээнд түлхүү хамруулахад анхаарч байна.
ХДХВ-ийн шинжилгээ 1999 онд хийгдсэн хүмүүсийн 64.3 хувь (13672) нь эмэгтэйчүүд,
үүний 2537 нь жирэмсэн эмэгтэйчүүд байлаа.
Хоол тэжээл. Дөрвөн сар хүртэлх насны хүүхдийн 97.5 хувь нь дан хөхөөр хооллож
байгаа бөгөөд энэ насны хүүхдийн дунд хоол, тэжээлийн дутагдал буюу тураал 2 хувьтай
байна. Хүүхдийг нэмэгдэл хоолонд орж эхлэх үеэс хүүхдийн хоол, тэжээлийн дутагдал
буюу уураг илчлэгийн дутагдал нас ахих тутам нэмэгдэж (4-6 сартайд 2 хувь, 7-12
сартайд 7 хувь, 1-2 хүртэл насанд 16 хувь, 2-3 хүртэл насанд 18 хувь хүртэл) байна.
Үүний шалтгааныг хоол, тэжээлийн байдалтай холбон үзэхэд анхны нэмэгдэл хоолонд 75
хувь нь хугацаандаа, 13.8 хувь нь хожуу, 7.9 хувь нь эрт (3 сараас өмнө) орсон байна.
Хэдийгээр ихэнх хүүхэд хугацаандаа нэмэгдэл хоолонд орж байгаа боловч 54.4 хувь нь
анхны нэмэгдэл хоолонд зутан, бантангаар орж, энэ төрлийн хоолыг нэг нас хүртэл өгдөг,
илчлэг, тэжээллэг чанараар дутмаг цөөн нэр төрлийн (гурил, мах, ус) бүтээгдэхүүнийг
удаан хугацаагаар байнга хэрэглэж байгаа нь хоол, тэжээлтэй холбоотой бусад өвчлөл,
сульдаа, цус багадалт, хоол, тэжээлийн архаг дутагдалд орох нэг хүчин зүйл болж байна.
Судалгаанаас үзэхэд бага, дунд боловсролтой эхчүүдийн хүүхэд уураг, илчлэгийн дуталт
өртөх нь 3.5 хувиар их байна. Өрхийн нэг хүнд ноогдох мөнгөн орлого нь 30000-аас доош
орлоготой өрхийн хүүхдүүд хоол, тэжээлийн дуталт орох үзэгдэл үүнээс дээш орлоготой
өрхийн хүүхдүүдтэй харьцуулахад 5 дахин их байна. Хот, хөдөөгийн байдлаар авч үзэхэд
эдгээр үзүүлэлтүүд хөдөөд хотоос илүүтэй байгаа нь хүнсний бүтээгдэхүүний хангамж,
нэр төрлийн хомсдолтой холбоотой байж болно. Нөгөө талаас нийгмийн хүчин зүйл
болох амьжиргааны түвшин доогуур байх, эхчүүдийн хоол, тэжээлийн талаарх мэдлэг
боловсрол хангалтгүй байх нь хүүхдийн асаргаа, сувилгаа, хоол тэжээлийн хангалтад
муугаар нөлөөлж байна.
Өмч хувьчлалд 1997 оноос хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр, хүүхдийн сүү
борлуулах цэг буюу хүүхдийн сүүний газрууд өртсөн байна. Хэдийгээр хүүхдийг хөхөөр
хооллох бодлого амжилттай хэрэгжиж өндөр үр дүнд хүрсэн боловч өсөн торниж байгаа
хүүхдийг нэмэгдэл хоолоор хангаж чадахгүй байна.
Тахир дутуу хүүхдийн байдал. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны
судалгаагаар манай улсын сургуулийн насны хүүхдүүдийн 8 хувь буюу 34000 хүүхэд
тахир дутуу, эмгэг согогтой байна.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага тахир дутуу хүүхдийг сүрьеэ зэрэг
архаг халдварт өвчний хурц халдвартай үеэс бусад тохиолдолд эрүүл хүүхэдтэй хамт
өсгөн хүмүүжүүлэхийг эрмэлздэг байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрийн хүрээнд тахир дутуу, эмгэг согогтой
хүүхдийг олон нийтийн хүчинд тулгуурлан нөхөн сэргээх, нийгэмшүүлэх үйл ажиллагааны
загварыг Хан-Уул, Налайх дүүрэгт бий болгож байгууллага, иргэдийн оролцоог
өргөжүүллээ.
86