ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
9.6 ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДУНД ХУГАЦААНЫ
ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН
Нэг. ТАНИЛЦУУЛГА
Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын
ээлжит түгээмэл хэлэлцүүлэгт 2 дахь удаагаа орж, 2015 оны 5 дугаар сарын 5-ны
өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Нэгдсэн чуулганы үеэр 150 зөвлөмжийг
хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан билээ.
Эхний хэлэлцүүлгийн дараа зөвлөмжийн орчуулга дээр төр болон төрийн
бус байгууллагын хооронд байр суурь зөрүүтэй байсан нь хэрэгжилтийн шатанд
хүндрэл үүсч байсан учраас хоёр дахь хэлэлцүүлгийн дараа зөвлөмжийн орчуулгыг
нэгтгэх тухай зөвлөлдсөний дагуу Гадаад харилцааны яам орчуулгыг хийж, иргэний
нийгмийн байгууллагатай зөвшилцсөний дүнд эцэслэсэн.
Үүний дараа зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах
шатанд мөн иргэний нийгэмтэй зөвшилцөж, төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн
газар 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор баталсан. Уг
төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг
Ерөнхий сайдын 2016 оны 112 дугаар захирамжаар Хууль зүй, дотоод хэргийн
сайдаар ахлуулан байгуулсан. Зөвлөлийн гишүүдээр 11 яамны Төрийн нарийн
бичгийн дарга нар, 4 агентлагийн дарга, 8 иргэний нийгмийн байгууллагын
төлөөлөл, нарийн бичгийн даргаар Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ,
эрх зүйн газрын дарга болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэрээ, эрх зүй,
хамтын ажиллагааны газрын дарга нар ажиллаж байна. Тус зөвлөлийн үндсэн
үүрэг бол ерөнхий төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллахын зэрэгцээ явцын
дүнг жил бүрийн эхэнд ээлжит хуралдаанаар хэлэлцэж, цаашид авах шаардлагатай
арга хэмжээний саналыг биелэлтийн тайлангийн хамт Засгийн газрын хуралдаанд
танилцуулахад оршиж байгаа. Орон тооны бус зөвлөл анхны хурлаа 2017 оны 1
дүгээр сард хийж хэрэгжилтэд явцыг сайжруулах зорилгоор яамдын дэргэд дэд
зөвлөл байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд одоогоор яамдын дэргэд дэд зөвлөл
байгуулагдан ажиллаж байна. Мөн Орон тооны бус зөвлөлийн ээлжит хурлыг
2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулсан бөгөөд төлөвлөгөөний
хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд байна.
Хоёр. АРГА ЗҮЙ
Зөвлөмжийн хэрэгжилтийн дунд хугацааны тайлан бэлтгэх хүрээнд Хүний эрхийн
Төрийн бус байгууллагуудын форумтай зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 2 дугаар
657
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات