ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
хөдөлмөр эрхлэх насны доод хэмжээ 16 бөгөөд 14-15 насны хүүхдийг эцэг, эхийн
зөвшөөрөлтэйгөөр ажилд авахаар заасан. Хуулийг зөрчсөн хүүхдийн хөдөлмөр буюу
хүүхдийн хэвийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх ажлыг хатуу хориглосон.
220. 18 насанд хүрээгүй хүүхдийн эрхэлж болохгүй ажлын жагсаалтыг Засгийн газар
гаргасан.
221. Хуульд 14-15 насны хүүхдийн 7 хоногт ажиллах цагийг 30 цагаар тогтоосон.
222. Хуулиар хүүхдийг мөлжиж ашиглахыг хориглосон. Гэвч сүүлийн жилүүдэд
хүүхдийг бага цалингаар эсвэл цалин хөлс олгохгүй байх хэлбэрээр хүүхдийн хөдөлмөрийг
мөлжиж буй тохиолдлууд ихсэж байна. Нөгөө талаар гэр бүлийн ядуурлын нөхцөл байдлаас
хамаарч хүүхэд ямар ч ажлыг, ямар ч хөлсөөр хийхийг хүлээн зөвшөөрч байна.
223. 8 болон 10 дугаар анги төгсөгчдийн ихэнх нь ажилгүйчүүдийн эгнээнд орж
байна. Гэвч Засгийн газар эхний ээлжинд эдгээр төгсөгчдөд ажлын байр бий болгох арга
хэмжээ авч байна. 1992 оноос хойш хүүхдийн үндэсний төв товчоо байгуулах замаар
эдгээр ажилгүй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар жил бүр 8 болон
10 дугаар ангийг 50 000 хүүхэд төгсөж байна. Эдгээрийн тал хувь нь ажилгүй болон
гудамжны хүүхэд болж байна. Тэдгээрт ирээдүйн амьдралын баталгаа байхгүй байна.
Бэлгийн мөлжлөг ба хүчирхийлэл
34 дүгээр зүйл
224. Монгол Улсын Эрүүгийн хуулиар хүүхдийг биеэ үнэлэхийг өдөөх, тулган
шаардахыг хатуу хориглосон. Энэхүү заалтыг зөрчвөл 5 жил хорих ял болон эсвэл 50000150000 төгрөгөөр торгоно. 1990 он гарснаас хойш Монгол Улсад биеэ үнэлэх явдал ихсэж
байна. 1994 оны 6 дугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн 67 биеэ
үнэлэгчид байв. Эдгээр охид голчлон гэр бүл салсан эсвэл ядуу гэр бүлд хойд эцэг, эхтэй
амьдардаг байна.
225. Учирч буй бэрхшээлүүд:
а. Монгол Улс садар самуун болон бэлгийн асуудлыг сурталчлах, ухуулахын
хувьд хаалттай улс байсан. Нийгмийн амьдралд гарч буй гэнэтийн өөрчлөлттэй
холбоотойгоор эдгээр асуудлууд аливаа хязгаарлалтгүйгээр нээлттэй болсон.
Энэ нь ийм төрлийн бизнест хүүхдүүдийг татагдахад нөлөөлсөн.
б. Өмнө нь хүүхдүүдэд нөхөн үржихүйн талаар хөтөлбөр байсан.
в. Ядуу өрхийн тоо ихсэж байгаатай холбоотойгоор хүүхдүүд нь амь зогоохын тулд
бэлгийн мөлжлөгт өртөж байна.
г. Эдгээр тохиолдлуудыг шийдвэрлэх нэгдсэн бодлого Засгийн газарт байхгүй
байна.
226. Хэрэгжүүлэх ажлууд:
а. Хүүхдийг эдгээр нийгмийн сөрөг үзэгдлээс хамгаалах;
б. Сургалтын хөтөлбөрт хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах болон насанд
хүрэгчдийн амьдралд бэлтгэх талаар тусгай сэдэв оруулах;
в. Бэлгийн мөлжлөг болон хүчирхийллээс хүүхдийг хамгаалах нэгдсэн бодлого
боловсруулах;
51