ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
36. Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэрийг гадаадын
иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн иргэний харьяалал, шилжилт
хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.
37. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллага нь Монгол Улсаас албадан гаргаж байгаа гадаадын иргэний фото зураг,
гарын хурууны хээг авч мэдээллийн сан бүрдүүлнэ. Албадан гаргах тухай шийдвэрийг
иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллага хил хамгаалах болон цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
38. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллага нь албадан гаргаж байгаа гадаадын иргэний паспорт, баримт бичигт Монгол
Улсад орохыг хориглосон хугацааг заасан тэмдэглэл хийнэ. Гадаадын иргэнийг Монгол
Улсаас албадан гаргах зардлыг гадаадын иргэнээс өөрөөс нь, эсхүл уригчаас гаргуулах
ба хэрэв төлбөрийн чадваргүй бол уг зардлыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний
асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргана.
39. Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах нь улс хооронд ялтан
шилжүүлэх асуудалд үл хамаарна. Албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг харьяалах
улсад нь шилжүүлнэ.
40. Хэрэв шууд шилжүүлэх боломжгүй бол урьд нь оршин сууж байсан буюу төрсөн
улсад нь; Монгол Улсад нэвтрэн орж ирэхдээ хамгийн сүүлд дамжин орж ирсэн улсад нь;
визийг нь авсан улсын аль нэгэнд шилжүүлж болно.
41. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар бүлэгт гадаад улсын нутаг
дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн буюу шийтгэгдсэн гадаад улсын иргэн, харъяалалгүй хүнийг
шилжүүлэн өгөх, 47 дугаар бүлэгт Монгол Улсын шүүхэр хорих ял шийтгүүлсэн этгээдийг
харьяат улсад нь шилжүүлэн өгөх талаар зохицуулсан бөгөөд эдгээр асуудлыг олон
улсын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу шийдвэрлэнэ гэсэн байна.
42. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46, 47 дугаар зүйлүүдэд шилжүүлэн өгөхөөс
татгалзах үндэслэлүүдийг тусгасан боловч “эрүүдэн шүүх аюул тулгарна” гэж үзэх
хангалттай үндэслэл байх тохиолдлыг тусгайлан заагаагүй боловч Монгол Улсын нэгдэн
орсон гэрээ хэлэлцээр, байгуулсан хоёр талт гэрээ, хэлэлцээрүүдэд татгалзах үндэслэл
болох тохиолдолуудыг тусгасан байдаг.
43. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний зүйлд эрх зүйн хамгаалалтын
асуудал багтах бөгөөд мөн зарим хөнгөлөлтийг агуулж болдог. 1954 оны иргэний
процессын асуудлын тухай Гаагийн конвенцийн 24 дүгээр зүйлийн дагуу харилцан
хэлэлцэгч улсууд иргэний бүртгэлийн талаарх мэдээллийг үнэ төлбөргүй авах эрхтэй.
Хэлэлцэн тохирогч улсууд үндэсний дэглэмийг харилцан тэгш олгох зарчим дээр
үндэслэн тэгш олгоно.
4-р зүйл “Улс бүр эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа эрүүдэн
шүүх асуудлын талаар тодорхой хуульчилж өгөх ёстой”
44. 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлд заасан
“Мэдүүлэг өгөхийг албадах” гэмт хэргийг “Эрүү шүүлт тулгах” гэж өөрчлөн хэрэг бүртгэгч,
387
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات