ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ Хүүхдийн төлөө байгууллагын тогтолцоо, бүтэц, үйл ажиллагаа 15. Хүүхдийн Эрхийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар заалтын дагуу Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл (энэ талаар өмнөх 3 ба 4 дүгээр илтгэлийн 40 дүгээрт тайлбарласан) болон аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр болсон хурлыг нь тогтмолжуулахыг эрмэлзэж, хянаж ажилласан байна. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр хурал нь тогтмолжсон Хүүхдийн төлөө зөвлөлийн эзлэх хувь 2010 онд-74 байсан бол 2013 онд 76 хувь болжээ. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүдийн оролцоо, нөлөөг дайчилж, хүүхдийн хөгжил хамгааллын асуудлаар хамтын ажиллагаа, салбар дундын зохицуулалтыг хангах, хүүхдэд чиглэсэн салбарын төсвийн хуваарилалтыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. 16. Засгийн Газар 2012 онд хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг гэр бүл, хүн ам зүйн бодлоготой уялдаатай хэрэгжүүлэх зорилгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, ХАХНХЯ-ны харъяанд ХТҮГ-ыг ажиллуулж байна. Энэ агентлаг анх 1991 онд Боловсролын Сайдын дэргэд байгуулагдсан бөгөөд 1992-1996 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны, 1996-2000 онд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны, 2000 -2004 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны, 2004-2012 онд Монгол Улсын Шадар Сайдын дэргэд тэдгээрийн хамаарах эрх мэдлийн хүрээнд тус тус ажиллаж байв. 17. Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 2006 он хүртэл Засгийн Газар, түүнээс хойш салбар эрхэлсэн Сайд нь эрх хэмжээнийхээ хүрээнд батлах болсон. Одоо дагаж мөрдөж байгаа ХТҮГын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 2012 онд ХАХНХ-ын Сайд баталсан бөгөөд агентлаг одоо Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газар, Тамгын газар /дотроо Олон нийттэй харилцах, Гадаад хамтын ажиллагаа, нийтлэг үйлчилгээний хэлтэстэй/, Мэдээлэл, судалгаа мониторингийн газар гэсэн дөрвөн үндсэн нэгж бүхий бүтэцтэй, 27 орон тоотой ажиллаж байна. Хэрэгжүүлэгч чиг үүргийн агентлаг бөгөөд хүүхдийн эрхийн салбар дундын зохицуулалтыг хангах асуудал бусад ижил төсөөтэй төрийн байгууллагуудын нэгэн адил төвөгтэй хэвээр байна. 18. Хүүхдийн төлөө байгууллагуудад 2012 оноос хүүхэд хамгааллын асуудлаар дагнасан газар, нэгжийг үндэсний болон орон нутгийн түвшинд байгуулж, хүүхдийн хамгааллын бодлого, журам, үйлчилгээний төрөл, хэлбэр, дүрэм журам, стандарт зэргийг боловсруулан, хэрэгжүүлж эхэлсэн нь хүүхдийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлэх шинэ эхлэл юм. Хэдийгээр хүүхэд хамгааллын үйлчилгээ үндэсний хэмжээнд цогц байдлаар хөгжихөд цаг хугацаа, туршлага, хөрөнгө төсөв шаардагдахаар байгаа ч эхний зарим алхам үр дүнтэй, нэн шаардлагатай болох нь үнэлэгдэж байна. 19. Хүүхдийн төлөө салбарт 2013 оны байдлаар 617 хүн ажиллаж байна. Энэ салбарт 2012 онд хийсэн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн дараа ч ажиллагчдын тоо хэвээр байна. /Хүснэгт 4/ Гэр бүлийн хөгжил, хүүхдийн салбарын ажиллах хүн хүчний тоо: 261

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات