ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
Мэдээ цуглуулах
17. Тус улсын статистикийн тогтолцоонд эдийн засгийн шилжилтийн үе ихээхэн
өөрчлөлт хийхэд хүргэсэн гэдгийг Хороо хүлээн зөвшөөрч байна. 2002-2010 онд
хэрэгжүүлэх Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг
боловсруулахдаа үндэслэсэн “Хүүхэд хөгжил-2000” судалгаа зэрэг статистикийн мэдээ
цуглуулахад гаргасан хичээл зүтгэлийг сайшаан тэмдэглэж байна. Гэвч мэдээ баримт
цуглуулалт боловсронгуй бус, конвенцийн зүйл заалт бүрийг хамарч чадахгүй байгаад
сэтгэл зовниж буйгаа илэрхийлье.
18. Хороо Оролцогч улсад дараах зөвлөмжийг өгч байна:
а. 18 нас хүртэлх бүх хүүхдийг хамарсан үндэсний хэмжээний статистик мэдээг
системтэй цуглуулах тогтолцоо бүрдүүлэх, ялангуяа тахир дутуу, нэн ядуу
нөхцөлд амьдарч буй, хөдөө амьдарч буй, шилжин суурьшсан, хүчирхийлэлд
өртсөн, хараа хяналтгүй, хууль зөрчсөн, үндэстний цөөнхийн хүүхэд гэх мэт
эмзэг нөхцөлд байгаа хүүхдийн талаар мэдээг системтэй цуглуулах;
б. Конвенцийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр, бодлогыг
боловсруулах, хянах, үнэлэхэд дээрх мэдээ, үзүүлэлтүүдийг ашиглах;
в. Дээрх статистикийн мэдээг хэвлүүлэх шинэлэг арга замыг хайх, мэдээг нийтэд
нээлттэй болгох;
г. Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн Сан болон бусад байгууллагатай хамтын
ажиллагаагаа үргэлжлүүлэх.
Конвенцийг түгээх
19. Конвенцийн агуулга, зарчмыг хүүхдийн асуудлаар сэдэвчилсэн жилийн ажлууд,
1998, 2001 онд хуралдсан Монголын Хүүхдийн үндэсний чуулган, сургалтуудаар
дамжуулан сурталчилж байсныг сайшааж байгаа ч нийгмийн бүхий л давхарга, бүс
нутагт хүргэх талаар учир дутагдалтай, хөдөө орон нутаг, үндэстний цөөнхийн хэмжээнд
сурталчлах ажил хангалтгүй байснаас уг ажил хүссэн үр дүнд хүрээгүйд сэтгэл дундуур
буйгаа илэрхийлж байна.
20. Хүүхдийн төлөө ажилладаг мэргэжилтнийг сургах, давтан сургах ажлыг төрийн
бус байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран явуулж байгааг тэмдэглэж
байна. Гэвч эдгээр арга хэмжээг цаашид бэхжүүлж, иж бүрэн системтэй, тасралтгүй
байдлаар хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж үзэж байна.
21. Хороо Оролцогч улсад дараах зөвлөмжийг өгч байна:
а. Конвенцийг түгээхэд ялангуяа орон нутгийн түвшинд болон үндэсний
цөөнхийн хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, хүүхдэд ээлтэй,
бүтээлч арга хэлбэрийг хөгжүүлэх;
б. Сургуулийн сургалтын хөтөлбөрт Конвенцийн заалт, зарчмыг тусгах;
в. Шүүгч, хуульч, хууль хэрэгжүүлэх болон эрүүл мэндийн салбарын ажилтан,
багш, сургууль, асрамжийн газрын удирдлага, нийгмийн ажилтан, сэтгүүлч
зэрэг хүүхдийн төлөө, хүүхэдтэй ажилладаг мэргэжлийн бүлгүүдийг хүүхдийн
эрхийн тухай ойлголттой болгох, сургалтад системтэй хамруулах талаар хүч
чармайлт гаргах;
107
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات