ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ Г. Холбогдох зарчмын асуудал болон зөвлөмж 1. Хэрэгжүүлэх ерөнхий арга хэмжээ (Конвенцийн 4, 42, 44 дүгээр зүйл, 6 дугаар бүлэг) Хорооны өмнөх зөвлөмж: 7. Гишүүн улсын анхны тайлантай холбоотой Хорооны зөвлөмжийг (CRC/C/15/ Add.99) хэрэгжүүлэх талаар хууль тогтоомж, бодлогын хүрээнд хийсэн өөрчлөлтүүдэд Хороо сэтгэл ханамжтай байсныг тэмдэглэж байна. Гэвч аймаг, орон нутгийн эрэгтэй хүүхдийн сургууль завсардалт, хүүхдийн хөдөлмөрт татагдан орж байгаа байдал (23 дугаар зүйл), орон нутгийн хүүхдэд зориулсан хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх нийгмийн суурь үйлчилгээг бэхжүүлэх (23 дугаар зүйл), дүрвэгч хүүхдийн эрхийг хангаж хамгаалах (26 дугаар зүйл), хөрөнгө нөөцийг төв болон орон нутагт зохистой хуваарилах (27 дугаар зүйл), хууль зөрчсөн хүүхдийн эрх (29 дүгээр зүйл) зэргийг бүрэн шийдвэрлэж чадаагүй байна. 8. Гишүүн улсын анхны илтгэлд Хорооноос өгсөн нэн даруй анхаарах асуудал, түүнийг шийдэх зөвлөмжөөс хэрэгжүүлээгүй байгаа зүйл болон хоёрдугаар илтгэлтэй холбогдсон зөвлөмжийг биелүүлэхэд анхаарал тавьж ажиллахыг Хороо шаардаж байна. Хууль тогтоомж 9. Хүүхдийн эрхийг хамгаалж, бэхжүүлэх чиглэлээр хууль эрх зүйн шинэтгэл хийсэнд талархаж байна. Хэдийгээр дотоодын хууль тогтоомжоо сайжруулсан ч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хангалтгүй, хууль нь амьдралаас хол байх хандлагатай байна. Нэмж дурдахад зарим заалт хүүхдийн эрхийг хангалттай хамгаалж чадахгүй, хоорондоо зөрчилтэй байгаад санаа зовж байна. Тухайлбал 14-15 настай хүүхэд долоо хоногт 30 цаг ажиллаж болохыг Хөдөлмөрийн тухай хуулиар зөвшөөрсөн нь хүүхэд бүр заавал боловсрол эзэмших заалттай зөрчилдөж байгаа юм. 10. Шинээр батлагдсан төдийгүй нийт хууль тогтоомжоо үр дүнтэй хэрэгжүүлэхэд санхүү, хүний нөөцийг зохистой хуваарилах зэргээр шаардлагатай бүх арга хэмжээ авч ажиллахыг зөвлөж байна. Мөн хүүхдийг хамгаалахад гарч болзошгүй хийдлээс сэргийлэхийн тулд дотоодын хууль тогтоомжоо хянан үзэхийг зөвлөж байна. Зохицуулалт болон Үндэсний үйл ажиллагааны хөтөлбөр 11. Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах Үндэсний хөтөлбөрийг 1990-2000 онд хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрснийг талархан тэмдэглэж байна. Түүнчлэн хоёр дахь шатны хөтөлбөрийг 2002-2010 онд хэрэгжүүлэхээр баталсан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн A/RES/S-27/2 тогтоолоор баталсан НҮБ-ын Хүүхдийн асуудлаарх Тусгай Чуулганы “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” баримт бичгийн үзэл санааг биелүүлэх талаар санаачилгатай ажиллаж байгааг сайшааж байна. 2004 оны есдүгээр сард батлагдсан Хүүхдийн төлөө Үндэсний Газрын стратеги, бүтцийг сайшааж байгаа ч салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах стратегийн нарийн төлөвлөгөө байхгүй, бүх шатны байгууллагад Хүүхдийн төлөө Үндэсний Газрын шинэ чиг үүргийг ойлгуулах сургалт 105

اختر الفقرة المستهدفة3