Дүрс 1. Орон нутгийн сонгууль дахь эмэгтэйчүүдийн оролцоо, 2016-2020 он 25 22 22 22 22 22 22 22 22 22 22 Аймаг/нийслэлийн засаг дарга Нийт 20 15 Аймаг/нийслэлийн засаг дарга Эмэгтэй 10 Аймаг/нийслэлийн ИТХ-ын дарга - Нийт 4 5 0 0 0 2016 4 0 0 2017 4 0 0 2018 6 4 0 0 2019 0 2 2020 Аймаг/нийслэлийн ИТХ-ын дарга - Эмэгтэй Аймаг/нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга - Эмэгтэй Эх үүсвэр: Төрийн албаны зөвлөл, ҮСХ-ны www.1212.mn, ЖҮХ АА. Энэхүү судалгааг НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, КОЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ХЭҮК болон МЭХ хамтран “ИТХ-д нэр дэвшигч эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, эрхийн зөрчил” сэдэвт судалгааг 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 03-р сарын хооронд хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгаагаар ИТХ-д нэр дэвшигч эмэгтэйчүүдийн улс төрийн амьдралын туршлага, хүний эрх болон жендэрийн талаарх ойлголт, мэдлэг, улс төрч эмэгтэйчүүдэд хандах олон нийтийн хандлага, сонгуулийн үйл явцад эмэгтэй улс төрчдөд тулгарсан эрхийн зөрчил, түүнийг шийдвэрлэсэн байдлыг тодорхойлохыг зорьсон бөгөөд дараах зорилтуудын хүрээнд судалгааг гүйцэтгэсэн болно. Үүнд: • Зорилт 1. Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн улс төрийн амьдралын туршлага, оролцоо, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг тодруулах; • Зорилт 2. Зорилт 2. Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн хүний эрх ба жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг тодорхойлох; • Зорилт 3. Сонгуулийн явцад нэр дэвшигч эмэгтэйчүүдэд тулгарсан эрхийн зөрчил, түүнийг хэрхэн шийдвэрлсэн талаар судлах. Судалгааны зорилтуудад хүрэхийн тулд (1) баримт бичгийн судалгаа, (2) тоон судалгааны аргуудыг ашиглан мэдээлэл цуглуулж шинжилгээ хийв. Судалгааны өгөгдөл цуглуулах ажлыг баруун бүсийн 5 аймаг, хангайн бүсийн 6 аймаг, төвийн бүсийн 7 аймаг, зүүн бүсийн 3 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн төлөөллийг оролцуулан үндэсний түвшинд зохион байгуулав. Доор дурдсан түүврээс өгөгдөл цуглуулах ажлыг 2022 оны 02 дугаар сараас 03 дугаар сард хийж гүйцэтгэсэн. Үүнд: Хүснэгт 1. Судалгааны арга зүйн тойм Судалгаанд оролцогчид • • Сонгуульд нэр дэвшигчид (Аймаг/дүүргийн ИТХ, сум/хорооны ИТХ) Баримт бичгийн шинжилгээ 2 Мэдээлэл цуглуулсан арга, түүврийн хэмжээ • Нэр дэвшигчдээс авсан асуумж (n=631) • Баримт бичгийн шинжилгээнд хууль, бодлого, судалгааны тайлан, хэргийн материалууд болон бусад баримт бичгүүд

اختر الفقرة المستهدفة3