ТЭМДЭГЛЭЛ тогтоомж, бодлогыг хохирогчийг хамгаалах чиглэлээр бэхжүүлэх, шударга ёс, эрх сэргээх, хууль сахиулах болон олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр арга хэмжээний талаарх удирдамжийг тусгасан (заавал биелэх шинжгүй) байна. Энэ нь Албадан хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 29 дүгээр конвенцын протоколын заалт дээр үндэслэсэн бөгөөд үүнтэй уялдуулан хэрэглэх нь зүйтэй юм. 2014 АЛБАДАН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 29 ДҮГЭЭР КОНВЕНЦЫН ПРОТОКОЛ Энэхүү протокол нь албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх талаар үр дүнтэй арга хэмжээ авах, хохирогчдыг хамгаалах, нөхөн төлбөр авах зэргээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжоор хангахыг шаарддаг заавал биелэх шинжтэй баримт бичиг юм. Тус протокол нь Албадан хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 29 дүгээр конвенцын нэмэлт учраас Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн улс орнууд эхлээд конвенцод нэгдэн орсны дараа энэ протоколыг соёрхон батлах боломжтой болно. Б. УЛС ОРНУУДЫН ЗАРИМ САЙН ЖИШЭЭ9 Армян Улс 2011 оны Эрүүгийн хуульд (нэмэлт, өөрчлөлт оруулсан) гэмт этгээдээс эд хөрөнгийг хураахыг зөвшөөрсөн. Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг нэн тэргүүнд анхаарах бүлгийн жагсаалтад оруулсан байна. Нигери Улс Нигери Улсын 2015 оны Хүн худалдаалахыг хориглох, хууль сахиулах, захиргааны хуулийн 62 дугаар хэсэгт “зөвтгөж болох нөхцөл байдалд, хүчин төгөлдөр аяллын баримт бичгээ биедээ байлгаагүй, хуурамч аяллын болон бусад баримт бичиг хэрэглэсэн зэрэг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчтой холбоотой зөрчил гаргасны төлөө хүн худалдаалсан хүмүүсийг цагдан хорихгүй, ял шийтгэхгүй” гэжээ. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын 2015 оны Орчин цагийн боолчлолын тухай хуулиар албадан болон заавал хийлгэх хөдөлмөр, хүний наймаа зэргийг гэмт хэрэгт тооцжээ. Америкийн Нэгдсэн Улс 2012 онд Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар Гүйцэтгэх захирамжийн 13627 дугаар тушаалаар албадан хөдөлмөр, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд магадлан шинжилгээ чухал болохыг онцолжээ. Зарлиг, дагалдах холбооны журмаар холбооны гэрээг хүлээн авсан гэрээлэгч болон дэд гэрээлэгчдэд хатуу шаардлага тавьдаг байна. ____________________________ 9 ILO. ILO Standards on Forced Labour: The new Protocol and Recommendation at a Glance, 2016. Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага | 13

اختر الفقرة المستهدفة3