ТЭМДЭГЛЭЛ Дараах он тоололд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох хэм хэмжээг харуулав8. 1930 1930 1949 1957 1958 1975 1997 1998 1999 2011 2014 АЛБАДАН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 29 ДҮГЭЭР КОНВЕНЦ Энэхүү конвенцыг соёрхон баталж байгаа улс орнууд албадан болон заавал хийлгэх хөдөлмөрийн бүх хэлбэрийг арилгах үүрэг хүлээдэг (1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг). Энэ конвенц нь албадан хөдөлмөрийн талаар хэм хэмжээ тогтоосон анхны конвенц бөгөөд “албадан болон заавал хийлгэх хөдөлмөр” түүнд үл хамаарах таван хэлбэрийг тус тус тодорхойлжээ. Түүнчлэн уг конвенцод нэгдэн орсон улс орнуудаас албадан хөдөлмөрлүүлсэн аливаа тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, түүнд нь “тохирох ял шийтгэл ногдуулж, хэрэгжилтийг нь чанд сахиулдаг байх”-ыг шаарддаг болно (25 дугаар зүйл). 1949 ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗОРИЛГООР ШИЛЖИН СУУРЬШИХ ТУХАЙ (ХЯНАН ӨӨРЧИЛСӨН) ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 97 ДУГААР КОНВЕНЦ Энэхүү конвенц нь түүнд нэгдэн орсон улс орнууд цагаач ажилчдад үнэ төлбөргүй тусламж, мэдээллийн үйлчилгээ бий болгох, ажиллуулах, гадагш чиглэсэн болон гаднаас орж ирэх шилжих хөдөлгөөнтэй холбоотой төөрөгдүүлсэн ухуулгын эсрэг арга хэмжээ авах замаар хөдөлмөр эрхлэх зорилготой олон улсын шилжилт хөдөлгөөнийг хөнгөвчлөхийг шаарддаг. Мөн конвенцоор цагаач ажилчдад эмнэлгийн зохистой тусламж үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрийн хөлс, хадгаламжийг шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтын хэм хэмжээг заажээ. Түүнчлэн улс орнууд хөдөлмөрийн нөхцөл, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, нийгмийн хамгааллын зэрэг олон асуудлаар өөрсдийн харьяат иргэдэд үзүүлдгээс дутуугүй таатай нөхцөлийг олгож, эрх тэгш хандах ёстой юм. 1957 АЛБАДАН ХӨДӨЛМӨРИЙГ УСТГАХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 105 ДУГААР КОНВЕНЦ Энэхүү конвенцод төрийн эрх мэдэлтнүүдийн зүгээс албадан хөдөлмөр хийлгэхийг хориглох таван тодорхой тохиолдлыг шууд зааж өгчээ. Тухайлбал улс төрийн үзэл бодлоо илэрхийлснийг цээрлүүлэх, эдийн засгийн хөгжлийн зорилгоор, ажил хаялтад оролцсоны төлөө эсвэл арьс өнгө болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхах арга хэрэгсэл болгох, хөдөлмөрийн сахилгыг сахиулах зорилгоор албадан хөдөлмөрлүүлэхийг хориглодог байна. ____________________________ Эдгээр хэм хэмжээг бүрэн эхээр нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын цахим сайтаас үзнэ үү. www.ilo.org/normes 8 10 | Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь

اختر الفقرة المستهدفة3