ТЭМДЭГЛЭЛ • • • • • Global media competition on labour migration and fair recruitment33 Migration Media Award34 Anti-Slavery Day Awards35 ILCA Labor Media Awards36 International Women in Media Foundations Awards37 В. МЭРГЭШСЭН БАЙДАЛ Мэргэшсэн ур чадвартай сэтгүүлчдийг заримдаа “товшигч” сурвалжлагч гэж нэрлэх тохиолдол байна. Учир нь тэд тусгайлсан товшилт хийдэг. Мэдээний редакц ч гэсэн тодорхой асуудлаар мэргэшсэн сэтгүүлчдийн үр шимийг хүртэнэ. Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар мэргэшсэнээр та дараах зүйлсийг хийж чадна. • Шууд сурвалжлах боломжгүй ч гэсэн мэдээний редакцад дагнасан нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх талаар санал болгох • Нарийн төвөгтэй мэдээллийг ойлгох, тайлбарлах • Ярилцаж, мэдээллээр хангах боломжтой олон мэргэжилтнүүдийг мэддэг болох • Хамтрагч нартаа холбоотой мэдээ бэлтгэхэд нь туслах • Бүтээлтэй зэрэг түгээх “ерөнхий суурь” мэдээллийг бэлтгэх, агуулгыг нь тайлбарлах • Удахгүй болох шинэ үйл явдлуудыг угтан урьдчилан төлөвлөх, тэдгээрийг сурвалжлахад мэдээний редакцаа бэлэн байлгах. Хэрэв та мэргэшвэл таны ажил илүү сонирхолтой, урам зоригтой болно. • Та тухайн сэдвийг сайн мэддэг болно. • Олон жилийн турш нийтлэг бүтээл бэлтгэсний дараа шинэ сорилт авчрах ажлын шинэ арга барилтай болно. • Та олон нийтийн дунд болон ажил дээрээ хүлээн зөвшөөрөгдсөн сайн нэр хүндтэй болно. • Аль сэдвээр нийтлэл, нэвтрүүлгийг хэрхэн бэлтгэхээ шийдэхдээ илүү эрх чөлөөтэй болно. • Та шальдар булдар, урьдчилж дүгнэж болох үйл явдлыг сурвалжлахаас зайлсхийх боломжтой болно. • Танд илүү ахлах түвшний ажил албыг авчирч мэдэх авьяас чадвараа харуулах боломжтой болно. ____________________________ 33 34 ILO, ILO launches 2018 global media competition on labour migration and fair recruitment, 14 September 2018. Migration Media Award. http://www.migration-media-award.eu Human trafficking foundation. Anti-slavery day awards, 2018. ILCA. Inspiration, 2018. 37 International Women in Media Foundations Awards. Our awards. 35 36 Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага | 47

اختر الفقرة المستهدفة3