ТЭМДЭГЛЭЛ хуулийн дагуу болон хууль бусаар ч бай аль аль нь хэвлэн нийтлэхийг зогсоох арга хэмжээ авахад хангалттай хугацаа биш юм. Хэрэв тэд уулзахыг зөвшөөрвөл өөрийнхөө аюулгүй байдлыг анхаарч үзээрэй. • Хамт ажилладаг хүнтэйгээ цуг яваарай. • Хаашаа явж байгаагаа редактортаа мэдэгдээрэй. • Таныг анхаарч, шалгах хүнтэй яриарай. • Дэлгэрэнгүй тэмдэглэл эсвэл бичлэг хийгээрэй. • Ярилцлагыг мэргэжлийн, соёлтой явуулаарай. • Уурлаж, эгдүүцсэн байдал бүү гаргаарай. Хэрэв тэд уулзахаас татгалзвал та тэднээс утсаар болон и-мэйлээр асуултад хариулахыг хүсэж болно. Гурав дахь сонголт нь тэдний эсрэг гаргасан мэдээллийн хариу, тайлбар болгон ашиглах мэдэгдлийг өөрсдөөр нь бичгээр болон бичлэг хийлгэн авч болно. Та хариу авахыг тууштай эрмэлзэж, үнэн зөв, шударга байдлын үүднээс үйл явдлын талаар тэдний үзэл бодлыг сонсохыг хүсэж байгаагаа давтаж хэлэх хэрэгтэй. Хэрэв та дахин дахин оролдоод ч хариу өгөхгүй бол олон нийтэд нээлттэй бусад эх сурвалжийг ашиглан тэдний байр суурийг чадах чинээгээр гаргахыг хичээх хэрэгтэй. Тэгээд та түүнийгээ дараа нь өөрийнхөө үгээр бичиж болно. Үргэлж эелдэг байгаарай. Сэтгүүлчийн хувьд та шүүж, гэм бурууг тогтоох биш харин олон нийт өөрсдөө дүгнэлт хийж чадах хэмжээнд хүртэл аль болох сайн баримтжуулах, мэдээлэх үүрэгтэй байна. 38 | Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь

اختر الفقرة المستهدفة3