ТЭМДЭГЛЭЛ Д. НУУЦЛАГДСАН БАЙХ Сурвалжлагчид өөрсдөө хэн болох талаараа нээлттэй, илэн далангүй байх хэрэгтэй гэсэн сэтгүүл зүйн ерөнхий дүрэмтэй. Сурвалжлагчтай хуваалцдаггүй мэдээлэлд нэвтрэхийн тулд өөрийн хувийн мэдээлэл, үйл ажиллагааг нуун далдлахгүй байх хэрэгтэй. Гэсэн ч тэр чигтээ “шилэн” байхын хэрээр гэмт хэрэг, нийгмийн эсрэг зан үйлийн нотлох баримтыг цуглуулах нь маш хэцүү байх болно. Иймд гэмт хэрэг, эсвэл нийгмийн эсрэг ноцтой зан байдлыг магадлах олон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн зүй ёсны, бодитой шалтгаан байгаа үед зарим эрэн сурвалжлах сэтгүүлчид зохиомол хувийн мэдээлэл хэрэглэдэг бөгөөд тухайлбал ажиллагчдын эрх зөрчигддөг газарт ажилд орох гэж буй туршлагагүй ажилтны дүрд хувирах зэрэг болно. Үүнийг “нууцлагдсан байх” гэдэг. Хэрэв сурвалжлагч далд дуу, видео бичлэг хийвэл шүүх тэднийг хувийн нууцад халдсан, хууль бус гэж шийдвэрлэж болно. Илчлэгдсэн сурвалжлагч заналхийлэл түүнчлэн бие махбодын хүчирхийлэлд өртөж болзошгүй юм. Дараах асуултад анхаарал хандуулаарай: • Та илчлэх гэж буй байгууллагадаа хэрхэн орох вэ? • Та ганцаараа ажиллах уу? • Та аюулгүй байдлаа яаж хангах вэ? • Таны нууцлах мэдээлэл юу вэ? • Хэт олон асуулт асуух, сэжиг төрүүлэхээс хэрхэн сэргийлэх вэ? • Та мэдээллийг хэрхэн олж авах вэ? • Хэрэв бүх зүйл буруудвал та үүнээс хэрхэн гарах вэ? Аюулгүй байдал, нууцлал, эх сурвалжаа хамгаалах, эрэн сурвалжилга хийх алхмын талаар Монгол хэл дээр хөрвүүлэгдэн гарсан цөөн эх сурвалж байдаг. Эдгээрт дээрх нууцлал, аюулгүй байдлаа хангах алхмууд болон эрэн сурвалжилга хийх ур чадварын талаарх мэдээллүүд багтсан байдаг. ЭХ СУРВАЛЖ R.AGE. n.d. Student/Trafficked. Available at: https://www.rage.com.my/trafficked/ Fruit picking investigation Available at: https://www.smh.com.au/interactive/2016/fruit-picking-investigation/) Саеид Назакат, Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн гарын авлага: Хэрхэн яаж ярианы гол сэдэв болох вэ? 2010. https://www.kas.de/c/document_library/get_file?uuid=2af1f415-40d2-786a-548e8069f1bcb106&groupId=252038 Марк Ли Хантер, Эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан гарын авлага: Таамагт суурилсан судалгаа. 2011. http://www.globeinter.org.mn/?cmd=Record&id=930&menuid=386 Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага | 35

اختر الفقرة المستهدفة3