ТЭМДЭГЛЭЛ 1.1. ХЭСЭГ - НИЙТЛЭГ НЭР ТОМЬЁОНЫ ЭРЭЛД Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах тухай мэдээлэхдээ зарим үг хэллэгийг хуульчлан тодорхойлсон бол заримыг нь тодорхойлоогүй байдгийг мэдэх нь чухал юм. Тодорхойлолт, тайлбарыг ойлгох нь аливаа мэдээ, сурвалжилгаас өмнө хийх ёстой бэлтгэл ажлын хэсэг болно. Хэрэв хэрэглэж буй үг хэллэгийн утгыг бүрэн ойлгоогүй байвал таны сурвалжилга, нийтлэл алдаагүй байх, мэдээлэл болон мэдээллийн эх сурвалжууд баталгаатай байх, хэлэлцүүлэг өрнүүлэх чадвар буурах болно. Толь бичиг, нэр томьёоны тайлбар, хэвлэл мэдээллийн гарын авлагууд нь цаашид энэ чиглэлээр мэргэших, хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах гол эх үүсвэр юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Соёл иргэншлийн эвслээс хэвлэл мэдээллийнхэнд зориулсан шилжилт хөдөлгөөний тухай нэр томьёоны тайлбар2 боловсруулсан нь сэтгүүлчид болон бусад оролцогчдын хувьд гол удирдамж болдог. 1.2. ХЭСЭГ – АЛБАДАН ХӨДӨЛМӨР o. Албадан хөдөлмөр олон янзаар илэрч болно. Хохирогчид ихэвчлэн маш бага цалинтай, эсвэл огт цалингүй ажилд хууртагдан орсон, өрийн барьцаанд орсон, мөн иргэний бичиг баримтаа хураалгасан зэргээс ажлаа орхиж явах боломжгүй нөхцөлд ордог. Ядуурал, бичиг үсэг үл мэдэх байдал, ялгаварлан гадуурхалт, шилжилт хөдөлгөөн зэрэг нь ажиллагчдыг албадан хөдөлмөрт илүү өртөмтгий болгодог зарим хүчин зүйлс юм. / А. АЛБАДАН ХӨДӨЛМӨР ГЭЖ ЮУ ВЭ? Албадан хөдөлмөр гэх нэр томьёо нь аливаа нэг шийтгэл хүлээх заналхийлэл дор хувь хүний хийж гүйцэтгэж буй ажлаар илэрдэг албадлагын хөдөлмөрийн өргөн хүрээний практик ойлголтыг хамруулна. Албадан хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс уг ажилд ажиллах эсэхээ мэдээлэлд үндэслэн чөлөөтэй шийдвэрлэж зөвшөөрөөгүй байдаг. Хүн худалдаалах гэмт хэрэг, өрийн төлөөс болгох, боолын хөдөлмөр, орчин цагийн боолчлол зэрэг нь албадан хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодорхойлоход хэвлэл мэдээллийнхний ашигладаг нэр томьёо билээ. Дэлхий даяар 24.9 сая хүн албадан хөдөлмөрт хохирч байна гэсэн судалгаа байдаг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлж байгаагаар албадан хөдөлмөрийн хэлбэр нь дэлхийн хаана ч, Ази, Номхон далай, Төв Ази, Европ, Африк, Араб болон Америк зэрэг бараг бүх тив, газарт илэрч байна гэжээ. ____________________________ https://www.ilo.org/wcmsp5/groups/public/---ed_protect/---protrav/---migrant/documents/publication/wcms_310235.pdf 2 2 | Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь

اختر الفقرة المستهدفة3