Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал 1.2.2 Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдалт Эрүүл мэндийн анхан шатны болон урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг зохион байгуулж, иргэдийг хамруулах нь эрүүл мэндийн байгууллага болон иргэдэд аль алинд нь чухал тул эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний чанарт төр анхаарлаа хандуулах шаардлагатай юм. Үйлчлүүлэгч төвтэй, чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин нөхцөлөөс гадна үйлчилгээний менежмент, мэргэжлийн чадавх, хандлага ихээхэн хамааралтайг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод дурдсан.38 Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдалтыг дэмжих чиглэлээр хууль тогтоомжоос гадна хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настны эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэх39, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийг бэлдэх40, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн үйлчилгээг хүртэх, гэр бүл, нийгмийн амьдралд идэвхтэй, тэгш оролцоход ээлтэй, хүртээмжтэй орчныг бий болгох41, эрүүл мэндийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүний өвөрмөц хэрэгцээнд нийцсэн ээлтэй тусламж, үйлчилгээг бий болгох42, эрэгтэй, эмэгтэй хүнийг нөхөн үржихүйн болон эрүүл мэндийн чиглэлийн бусад сургалт, сурталчилгаанд оролцох, үзлэг, шинжилгээнд хамрагдахад саад учруулахыг хориглох43 зэргээр бодлогын бусад баримт бичгүүдэд тусгасан байна. Мөн Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/512 дугаар тушаалаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага” эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зааварт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд дотоод дүрэм журамдаа өөрчлөлт оруулж, тэдний онцлог хэрэгцээнд тохируулсан үйлчилгээг хүргэх талаар тодорхой заажээ. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авч чадахгүй байгаа нь эмч, эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлага, хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтоос ихээхэн хамааралтай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт “хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал, хэрэгцээг үнэлж, тэдгээрийн онцлогт тохирсон үйлчилгээ үзүүлнэ” гэж заасан ч хангалттай хэрэгждэггүйг судалгааны дүн харуулж байна. Тохиолдол 4 Эмнэлгийн ачаалал маш их, дараалал ихтэй байдаг. Энэ үед бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжгүй байдаг. Үзүүлэх гээд очихоор “Яасан?” гэж асуудаг. “Зөвлөгөө авах гэсэн юм” гэхээр “Ажил ихтэй амжихгүй” гэж хэлдэг. Утсаар зөвлөгөө авах гэхээр “Үзүүлээгүй хүнд юу ярих юм бэ” гэж хэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдтэй хийсэн бүлгийн ярилцлага, Сэлэнгэ аймаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцын 25, 26 дугаар зүйл. Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого 4.1.1 40 “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр 3.2.4.10 41 Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого 4.3.9. 42 Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр 3.1.3.2 43 Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг. 38 39 17

Выберите целевой абзац3