ЗУРГАДУГААР БҮЛЭГ 6.1 ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ МОНГОЛ УЛСЫН АНХДУГААР ИЛТГЭЛ (1994 ОН) Оршил А. Монгол Улс 1. Монгол Улс зүүн хойд Азид байрладаг. 1,566,500 кв.м нутаг дэвсгэртэй. Газар зүйн гурван гол бүсэд хуваагддаг. Баруун хойд хэсэгтээ ойд мод бүхий уулархаг, өмнөд хэсэгтээ говийн бүстэй бөгөөд далайн түвшнөөс 1500 метр өндөр өргөгдсөн, богино өвс бүхий тал хээр нутагтай. 2. Монгол Улс нийт 2,1 сая хүн амтай бөгөөд нийт хүн амын 49 хувь нь 18-аас наснаас доош насныхан. Хүүхдүүд суурин газрын нийт хүн амын 47,6 хувийг, хөдөө орон нутгийн нийт хүн амын 51,2 хувийг эзэлдэг. Нийт хүн амын 52 хувиас дээш нь хот суурин газар амьдардаг бөгөөд хүн амын гуравны нэг нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон Чойр зэрэг хотуудад төвлөрч амьдардаг. Хүн амын үлдсэн хувь нь хөдөө орон нутагт амьдардаг. Зарим малчид зуны цагт хөдөө гарч мал маллан, өвлийн улиралд суурин газар нүүж ирдэг. 3. 1990 он хүртэл хүн амын жилийн дундаж өсөлт 2,5 хувь байсан боловч сүүлийн 4 жилд энэ нь буурч, 1993 онд 1,8 хувь болсон. Өсөлтийн түвшин буурсан нь Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих явцад тохиолдож буй эдийн засаг, нийгмийн бэрхшээл, хоол хүнсний хомсдол болон амьжиргааны зардал ихэссэн зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч үр хөндөлт нэмэгдэн, хүмүүсийн хүүхэдтэй болох сонирхол буурсантай холбоотой. 4. 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Хүн ам зүйн талаар төрөөс баримтлах бодлогод” хүн амын жилийн дундаж өсөлт 2 хувиас доошгүй байхаар заасан. Хүн ам зүйн талаарх одоогийн төрийн бодлого болон хүүхдүүдийн тоо, мөн хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа нь хүн ам өсөхөд нөлөөлнө. 5. Монгол Улс зөвхөн улирлаар бус харин өдрөөр өөрчлөгддөг хур тунадас багатай эх газрын цаг агаартай. Ихэнх газруудад жилийн дундаж цаг агаар 0 градус байдаг. Хүйтэн бөгөөд хуурай цаг агаар болон тасралтгүй салхилах салхи хүүхдийн амьсгалын хурц халдварт өвчнөөр өвчлөх гол шалтгаан нь болж байна. 6. Мал бол Монгол Улсын эдийн засгийн үндэс юм. 25 сая толгой мал нь нийт хүн амаас 10 дахин их байна. Б. Улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал 7. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр 1990 оноос хойш Монгол Улсад улс төр, нийгэм, эдийн засгийн гүнзгий шинэчлэл явагдаж байна. 1992 оны 1 дүгээр сард шинэ 8

Выберите целевой абзац3