ЗУРГАДУГААР БҮЛЭГ
үйл ажиллагааг тэтгэх, санхүүжүүлэх боломжгүй байна. Иймээс энэ чиглэлд олон нийт,
аж ахуйн нэгжийн хүчийг дайчлах, өрхийн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх чадавхийг
дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна.
Б. Хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангах
3 дугаар зүйл
69. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-д “гэр бүл, эх нялхас,
хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасан. Энэ бол төрийн зүгээс хүүхдийн эрх
ашгийг дээд зэргээр хангах хууль зүйн баталгаа юм. Монгол Улсад хүүхдийн эрх ашгийг
дээд зэргээр хангах асуудлыг шууд зохицуулсан хууль байхгүй. Гэвч энэ санааг тусгасан,
хүүхдэд хүнлэг ёсоор хандсан, хүүхэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хуулийн
заалтууд үйлчилж байна.
70. Хүүхдийн төлөө үндэсний төв нь 1991 онд хүүхдийн эрх ашгийг хангах,
хамгаалах зорилгоор байгуулагдсан. ХТҮТ-ийн үйл ажиллагааны гол зорилго нь
хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангах зарчимд үндэслэсэн.Түүний үйл ажиллагаа
нь олон нийтийн анхаарал, үйл ажиллагааг хүүхдэд хандуулахад чиглэгддэг. Үүний үр
дүнд өнөөдөр хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг бүх байгууллагын үйл ажиллагаа
төрөөс санхүүждэг. Энэхүү зарчмыг хэрэгжүүлэхэд тулгарч буй гол бэрхшээл санхүүгийн
бэрхшээл юм. Санхүүжилттэй холбоотой нэгдсэн хууль, дүрэм үйлчилдэггүй. Эдийн
засгийн хямралаас хамаарч жил бүр санхүүгийн эх үүсвэр буурч байна. Зах зээлийн
эдийн засгийн зарчмын дагуу хүүхдийн байгууллагууд өөрсдөө бие даан санхүүжих
шаардлагатай тулгарч байна.
В. Амьд мэнд, эрүүл саруул өсөж торних
6 дугаар зүйл
71. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд амьд явах эрхийг
баталгаажуулсан. Гагцхүү онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр
тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь насыг
бусниулахыг хатуу хориглосон. Харин 1983 оны Эрүүгийн хуульд арван найман насанд
хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оногдуулж болохгүй гэж заасан.
72. Эрүүл мэндийн тухай хуульд (1977 он) Монгол Улсын эрүүл мэндийн бодлогын
гол зорилго нь хүүхэд, эхчүүдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах, урьдчилан
сэргийлэх арга хэмжээ авахад оршино гэж заасан. Хуулийн заалтууд төрийн бүх
байгууллагууд болон олон нийтийн байгууллагуудын үүрэг бол эрүүл, саруул хүүхдийг
хөгжүүлэх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийн оюун ухааны болон бие
бялдрын өв тэгш хөгжлийг хангах нөхцөлийг бүрдүүлэх гэж заасан. Уг хуульд эх нялхас,
хүүхдийг хамгаалах талаар тусгай заалт байдаг. Энэ заалт нь хүүхдийг хамгаалах талаарх
арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй тодорхойлсон.
73. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль (1993) төрийн зардлаар 16 насанд
хүрээгүй хүүхэд бүр (ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол 18 нас
22