ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ материаллаг үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын 46,6 хувийг, материаллаг бус салбарт ажиллагсдын 57,2 хувийг, соёл эрүүлийг хамгаалахын салбарт ажиллагсдын 60-73 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Хоёр эмэгтэй тутмын нэг нь ямар нэгэн сургуульд суралцаж, намын гишүүдийн 27,0 хувь, Монголын үйлдвэрчний эвлэлийн болон Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн тал хувийг эмэгтэйчүүд эзлэж байна. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш эрх Эрүүгийн хуулиар хамгаалагдаж байна. Хуулийн 99-р зүйлд “Хүч хэрэглэх буюу айлган сүрдүүлэх, эсхүл эд хөрөнгийн болон бусад байдлаар эрхшээлдээ байгааг нь ашиглаж, эрэгтэйчүүдтэй нэгэн адил нийгэм-улс төр, соёлын үйл ажиллагаанд оролцох, улс олон нийтийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газарт ажиллах, сургуульд суралцахад нь эмэгтэйчүүдэд саад хийсэн бол 3 жил хүртэлх хугацаагаар хорих буюу 1 жил 6 сар хүртэлх хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар шийтгэх буюу олон нийтийн нөлөөллийн арга хэмжээ авна” гэж заасан. Амьдрах эрх 6 дугаар зүйл 36. Саяхан жаран жилээ тэмдэглэн өнгөрүүлсэн БНМАУ өөрийн түүхэн хөгжлийнхөө бүхий л үед империалист түрэмгийлэл, дайны эсрэг тэмцэж ард түмний найрамдал, энх тайвны замналаар буцалтгүй замнаж ирсэн. Үнэхээр, энх тайван нь хүний үндсэн эрх, эрх чөлөө, түүний дотор амьдрах эрхийг хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөл болдог учраас ард түмэн бүр энх тайвны нөхцөлд амьдарч, бүтээх ёстой. 37. 1981 онд хуралдсан намын 18-р их хурлын МАХН-ын Төв Хорооны илтгэлд “манай гаригийн ард түмнүүд энх тайвнаар зэрэгцэн орших ариун нандин эрхтэй. Энэ эрх нь найдвартай хангагдсан байх ёстой” гэж тэмдэглэсэн. 38. Энэ заалтыг удирдлага болгон, БНМАУ-ын Засгийн газар “Энх тайвнаар зэрэгцэн орших эрх”-ийн тухай асуудлыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 39-р чуулганаар хэлэлцүүлэх санал оруулсан. Манай засгийн газраас оруулсан төслийн үндсэн дээр НҮБ-ын Ерөнхий Ассамблей саналын дийлэнх олонхоор “Ард түмнүүд энх тайвнаар зэрэгцэн орших эрхийн тухай тунхаглалыг” батлан гаргасан. 39. Манай гаригийн ард түмнүүд энх тайвнаар зэрэгцэн орших ариун нандин эрхтэй гэж Тунхаглал зарлан тунхагласан. Энэхүү баримт бичигт: энэ эрхийг хэрэгжүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлэх, хамгаалах асуудал улс орон бүрийн үндсэн үүргийн нэг гэж тэмдэглэгдсэн. Олон улсын маргааныг НҮБ-ын Дүрэмд зааснаар энхийн аргаар шийдвэрлэх, улс хоорондын харилцаанд хүч хэрэглэхээс зайлсхийх, цөмийн болон дайны аюул заналыг арилгахад улс орны бодлого чиглэх ёстой гэж Тунхаглалд дурдсан. 40. Энэхүү тунхаглал нь ард түмэн бүрийн, хүн бүрийн нэн тэргүүний эрх болох амьдрах болон энх тайвнаар зэрэгцэн орших эрхийг хангах, энх тайвныг хамгаалахын тулд хүчээ нэгтгэх, нэгдэн нягтрах ард түмнүүдийн хүсэл эрмэлзлийг илэрхийлж байна. 31

Выберите целевой абзац3