ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
VII хэсэг. Боловсрол, чөлөөт цаг болон соёлын арга хэмжээ
А. Боловсрол
28 дугаар зүйл
187. Монгол Улсад хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн иж бүрэн боловсролын тогтолцоо
үйлчилж байна. Энэ асуудал Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль
болон Боловсролын хөгжлийн талаарх бодлогод тусгагдсан.
188. Боловсролын тухай хуульд Монгол Улсын иргэн бүр боловсролын бүх түвшин,
курсэд төлбөртэй болон төлбөргүйгээр оролцох эрхтэй бөгөөд 17 нас хүртлээ суурь
боловсрол эзэмших нь хүн бүрийн үүрэг гэж заасан. Хуулийн 3 дугаар зүйлд боловсрол
төрийн хяналтад дор байх бөгөөд Монгол Улсын иргэн бүр төрөлх хэлээрээ сурч
боловсрох эрхтэй гэж заасан.
189. Боловсролын бодлогыг ардчилах болон уян хатан, чөлөөт боловсролын
тогтолцоо бий болгох бодлого хэрэгжсэн. Боловсролын бодлого нь соёл уламжлал
болон тухайн ард түмний өвөрмөц онцлогтой уялдаатайгаар шинэчлэгдэх ёстой. Энэхүү
процессын гол зорилго нь хүүхэд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бусдын ашиг сонирхлыг
хүндэтгэх, нийгэмд өөрийн байр сууриа эзлэх орчин нөхцлийг бүрдүүлэх явдал юм.
190. Монгол Улсын Засгийн газар ядуу өрхийн хүүхдийг халамжийн цэцэрлэгт
хамруулах өнчин хүүхдийг асрамжийн газар байрлуулах, малчдын хүүхдэд зориулсан
сургуулийн дотуур байр ажиллуулах, тахир дутуу болон оюуны хомсдолтой хүүхдийг
тусгай сургуульд хамруулах зэргээр хүүхэд гэр бүлдээ өсөж бойжих, суурь боловсрол
эзэмших таатай орчинг бүрдүүлэхэх чиглэсэн бодлого хэрэгжүүлж байна. Бүх аймаг,
хотууд халамжийн цэцэрлэгтэй бөгөөд малчин өрхийн хүүхдүүдийн 80 орчим хувь нь
сургуулийн дотуур байранд байна. Гэвч сүүлийн жилүүдэд санхүүгийн бэрхшээлээс
хамаарч тэдгээр байгууллагуудын тоо багассан. Тусгай сургуульд хамрагдах ёстой
хүүхдүүдийн зөвхөн 10 хувь нь хамрагдсан байна. Нийгмийн эмзэг бүлгийн хүүхдэд суурь
боловсрол эзэмшүүлэх болон мэргэжлийн сургалт зохион байгуулахад чиглэсэн тусгай
хөтөлбөр, төслүүдийг боловсруулсан. Одоогийн байдлаар хүүхдүүдэд 10 төрлийн тусгай
мэргэжил эзэмшүүлэх нэг мэргэжлийн төв үйл ажиллагаа явуулж байна.
191. Монгол Улсын боловсролын бодлогын зорилго нь хүүхэд ур чадвар, авьяасаа
хөгжүүлэх болон эх орон, хэл, соёл уламжлал болон соёл иргэншлийг хүндэтгэх
хүмүүнлэг ёсонд сургахад чиглэгдэнэ.
192. Хүүхдүүд хүйснээс үл хамааран аливаа ялгаварлан гадуурхалтгүйгээр бие
бялдар болон оюун ухаанаа хөгжүүлэх хэрэглэгдэхүүнийг тэгш эрхтэйгээр ашиглаж байна.
193. Сүүлийн жилүүдэд иргэдэд учирч буй эдийн засгийн бэрхшээлээс хамаарч
сургууль завсардалтын тоо ихсэж байна. Сургууль завсардсан хүүхдүүдийн ихэнх нь
эрэгтэй хүүхэд байх ба энэ нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон эрэгтэй хүүхдүүдийн
хөдөлмөрлөх чадвартай холбоотой байж болох юм. Сургууль завсардсан хүүхдүүдэд
чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан.
194. Одоогийн байдлаар сургуулийн өмнөх насны нийт хүүхдүүдийн дөнгөж 20
45