ЗУРГАДУГААР БҮЛЭГ (ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол 18 нас хүртэл) төрийн зардлаар эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийг олгосон. 182. Боловсролын тухай хуульд хүн бүр 18 нас хүртлээ улсын зардлаар суурь боловсрол эзэмшихийг хуульчилсан. 183. Дээрх хуулиар тогтоосон мөнгөний хэмжээ өнөөгийн үнэ, инфляцийн өндөр түвшин дэх хүнд хэцүү нөхцөлд хүүхдийн наад захын хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй байна. Шилжилтийн үеийн хүнд хэцүү үеийг харгалзан Монгол Улсын Засгийн газар Ядуурлыг бууруулах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх арга хэмжээг авч байна. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн иж бүрэн арга хэмжээг төлөвлөсөн. Үнэ огцом өсөж байгааг харгалзан Засгийн газар инфляцийн түвшинтэй тохируулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх системийг нэвтрүүлсэн. Түүнчлэн ядуу, бага орлоготой, олон хүүхэдтэй өрх, болон ганц бие өрх толгойлсон өрхүүдэд боломжоороо шаардлагатай дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч байна. Түүнчлэн ядуу хүмүүст нийгмийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх тодорхой арга хэмжээнүүд Засгийн газрын хэд хэдэн тогтоол, шийдвэрт тусгалаа олсон. Түүнчлэн Засгийн газар бизнес эрхлэх чадвартай ядуу хүмүүст хөнгөлөлттэй зээл олгох, харин бие даан амьдрах чадваргүй хүмүүст үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байна. Засгийн газар туслалцаа шаардлагатай хүүхдүүдийн 20 хувийг хамарч буй асрамжийн газар болон хандивын цэцэрлэгийг санхүүжүүлж байна. Нийгмийн эмзэг бүлгийн нийгмийн асуудлыг нийгмийн хүч чармайлтыг дайчлахгүйгээр шийдвэрлэх боломжгүй юм. Иймээс энэ зорилгоор ТББ-ууд болон хувийн аж ахуйн салбарын үүрэг, оролцоо чухал болж байна. 184. Гэвч эдгээр хүүхдүүдэд олгож буй дэмжлэг, туслалцаа нь тэдний амьдралын баталгаа биш юм. Энэ нь тэдний зөвхөн амь зогоох наад захын хэрэгцээг хангаж байна. Иймээс холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт хийж, Улсын Их Хуралд өргөн барих гэж байна. Нийгмийн даатгалын асуудлыг хариуцсан бие даасан байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь Монгол Улсын засаг захиргааны нэгж бүрт салбартай. 185. Тулгарч буй бэрхшээлүүд: а. Монгол Улсын шинэ нөхцөлд хуучин хууль тогтоомжийн заалтууд нийцэхгүй байна. б. Хүмүүс “намайг хоолло, надад тусал” гэсэн хуучин сэтгэлгээгээр амьдарч, хөдөлмөр эрхлэх сонирхолгүй байна. в. Шилжилтийн үеийн эдийн засгийн бэрхшээлээс хамаарч олон хүүхэдтэй өрхүүд ядуу хүмүүсийн тоонд орж байна. г. Эдгээр хүмүүст туслах Засгийн газрын хөрөнгө нөөц, бололцоо хомс байна 186. Асуудлыг шийдвэрлэх арга зам: а. Нийгмийн даатгал, тэтгэмжийн талаар хууль боловсруулах; б. Хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдэд ажлын байр бий болгох, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх; в. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хүүхдийг төрийн хамгаалалтад авах; г. Нийгмийн даатгалын сан байгуулахад ТББ-ууд болон хувийн хэвшлийнхний хувь нэмрийг оруулах; 44

Выберите целевой абзац3