ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
хоногийн хугацаанд, хүүхдийг хөхөөр хооллохыг хөхүүлэн дэмжсэн төрөл бүрийн үйл
ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Эхийн
сүү” сэтгүүлийг улирал тутам хэвлэн гаргадаг. 1993 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн
дэмжлэгтэйгээр доктор С. Вирапон “Хүүхдийг хөхөөр хооллох болон хүүхдэд ээлтэй
эмнэлэг” чиглэлээр мэргэшсэн 15 боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлсэн.
Ундны ус
176. Ундны усны чанарыг дээшлүүлэх дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.
а. Үндэсний хэмжээнд ундны ус болон өдөр тутмын хэрэглээний усанд тавигдах
хоёр тусгай шалгуурыг боловсруулсан. Энэхүү хоёр шалгуурын дагуу засаг
захиргааны удирдлага усны чанарыг тодорхойлох химийн анализ хийсэн
б. Эрүүл мэндийн яам болон Байгаль орчны яам ундны усны эх үүсвэрийг
хамгаалах тусгай журам боловсруулсан
в. Ундны усны чанарын талаар сургалт явуулах 20 сургагч багш бэлтгэгдсэн
г. Ундны усны чанарыг хянах сургалт зохион байгуулагдсан
д. Усаар хангах үндэсний систем бий болсон.
177. Үзлэг шалгалтын үндсэн дээр Засгийн газарт усны хангалт болон ариун цэврийг
сайжр��улах саналыг боловсруулж, өргөн барина.
В. Нийгмийн даатгал, хүүхэд халамжийн үйлчилгээ болон хэрэглэгдэхүүн
26 дугаар зүйл
178. Монгол Улсын шинээр батлагдсан ихэнх хууль тогтоомжуудад хүүхдийн
нийгмийн даатгал болон тэдний асрамжийн асуудал тусгагдсан.
179. Тэтгэмжийн тухай хуулиар дараах тэтгэмжийг хүүхдэд олгохоор заасан.
а. Хүүхэд асарсны тэтгэмж. Өрхийн сарын орлого нь 1,200 төгрөгөөс доогуур бол
хүүхэд төрснөөс хойш гурван сарын дараа хүүхэд асарсны 440 төгрөг, ихэр бол
600 төгрөгийн тэтгэмж авах;
б. Олон хүүхэдтэй өрхийн тэтгэмж. Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн
хүүхэд тус бүр (0-3 настай бол 100 төгрөг, 4-7 настай бол 250 төгрөг, 8-16
настай бол 450 төгрөг) тэтгэмж авна;
в. Ихэр хүүхдийн тэтгэмж. Хоёр хүртэлх насны ихэр хүүхдүүдийг асарч буй эх
тэтгэмж авах эрхтэй;
180. Тэтгэврийн тухай хуулиар:
а. Тахир дутуугийн тэтгэвэр. 16 насанд хүрсэн тахир дутуу иргэн бүр тахир
дутуугийн тэтгэвэр авах эрхтэй. Сард авах тэтгэврийн дээд хэмжээ 200 төгрөг,
доод хэмжээ 120 төгрөг;
б. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр. Тэжээгчээ алдсан 16 насанд хүрээгүй хэн боловч
тэтгэвэр авах эрхтэй. Тэтгэврийн хэмжээг тухайн хүүхдийн нөхцөл байдлаас
хамаарч тогтооно;
181. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар 16 насанд хүрээгүй хүүхэд бүр
43