ЗУРГАДУГААР БҮЛЭГ мэндийн ажилтнууд энэ үүргийг хариуцах бөгөөд томоохон клиникийн хувьд статистикийн хэлтэс хариуцдаг. Эдгээр хэлтсүүд сар болгон хот, аймгуудаас төрөлт, нас баралт болон халдварт өвчний талаар мэдээлэл цуглуулж Үндэсний статистикийн газарт дамжуулдаг. 157. 1990-1993 онд хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйлүүдийг харьцуулсан статистик: Он 1990 1993 Нярай хүүхдийн эндэгдэл (1000 амьд төрөлт тутамд) 63.4 57.4 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл (1000 амьд төрөлт тутамд) 87.0 82.7 Төрөлт 35.6 22.8 Нас баралт 7.9 7.5 Эхийн эндэгдэл (1000 эх тутамд) 1.2 2.4 Харьцуулалт: нярайн эндэгдэл болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурч, харин эхийн эндэгдлийн түвшин ихэссэнийг харуулж байна. 158. Хүүхдийн эндэгдлийг бууруулах эрүүл мэндийн нэгдсэн сүлжээ ажиллаж байна. Монгол Улсын засаг захиргааны нэгж бүр хүүхдэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн ажилтан, эмч, хүүхдийн эмч болон бусад хэрэглэгдэхүүнээс бүрдсэн эрүүл мэндийн байгууллагатай. Багийн эмнэлгүүдэд хүүхэд хэвтэх зориулалтын тусгай ор байхгүй ба сумын түвшинд хүүхэд хэвтэх ор бүхий эмнэлэгтэй бөгөөд аймгийн түвшинд хүүхдийн тусгай тасаг, 30-120 хүүхдийн ор бүхий эмнэлэгтэй. Улаанбаатар хотод 200300 ортой 4 хүүхдийн эмнэлэг, 840 ор бүхий эрдэм шинжилгээний төв ажиллаж байна. Анагаах ухааны их сургуульд хүүхдийн эмч нарт зориулсан тусгай факультеттай. 159. Нярайн эндэгдлийн гол шалтгаан нь уушиг, амьсгалын замтай холбоотой ба энэ нь нийт нярайн эндэгдлийн 75 хувийг, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 54.2 хувийг эзэлж байна. Энэ түвшин сүүлийн 20 жилд тогтвортой байна. Нөлөөлж буй хүчин зүйлд эх газрын хэт хүйтэн цаг агаар, орон байрны хүрэлцээгүй байдал, ам бүл олонтой айл, тэжээлийн дутагдал, тээвэр, холбоо зэрэг дэд бүтэц муу хөдөө орон нутагт тархай бутархай байдлаар амьдарч буй хүн ам, эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээний хүрэлцээ хангалтгүй гэх мэт. Бусад орнуудтай харьцуулахад Монгол Улс дахь нярайн эндэгдлийн голлох шалтгаан нь улаан бурхан биш байна. Сүрьеэ өвчин ихсэж байгаа тухай мэдээлэл байгаа боловч нөхцөл байдлыг бодитойгоор тодорхойлох судалгаа хийгдээгүй байна. 160. Одоогийн нөхцөл байдлыг харгалзан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. а. Шинээр батлагдах Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлд хүүхдийн эрүүл мэндийн талаарх Засгийн газар, шүүх, боловсролын байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдийн хүлээх үүрэг хариуцлагыг тусгах б. Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх эцэг, эхийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, энэ чиглэлээр сургалт зохион байгуулах 40

Выберите целевой абзац3