ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
агуулга нь мэргэшлийн дадлага олгоход чиглэсэн байдаг. Иймээс эдгээр тахир дутуу
хүүхдүүдэд боловсрол олгох систем байхгүй гэж хэлж болно.
152. Монголын хүүхдийн байгууллага гэртээ байгаа тахир дутуу хүүхдүүдэд туслах
болон олон нийтийн хүч чармайлтыг ашиглах мөн тэдгээр хүүхдүүдэд үзүүлэх эцэг, эхийн
халамж, үйлчилгээг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
153. ХТҮТ болон НҮБ-ийн Хүүхдийн сан хамтран тахир дутуу хүүхдүүдэд дэмжлэг
үзүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн тахир дутуу хүүхдийн өвчнийг эртнээс
оношлох болон нөхөн сэргээх талаар тахир дутуу хүүхдүүдийн эцэг, эхэд зориулсан зарим
сургалтыг Английн хүүхдийг ивээх сантай хамтран зохион байгуулах гэж байна.
154. Сүүлийн жилүүдэд тахир дутуу хүүхэд бусад хүүхдийн нэгэн адил эрхээ эдлэх
боломжийг олгох үүднээс тодорхой арга хэмжээ авсан боловч дараах бэрхшээлүүд
тулгарч байна.
а. Тахир дутуу хүүхэд болон тэдгээрийг асарч буй эцэг, эхэд байнгын тэтгэмж
болон дэмжлэг байхгүй байна. Хөрөнгө мөнгөний хувьд тэдэнд наад захын
хэрэгцээгээ хангах баталгаа байхгүй байна.
б. Тахир дутуу хүүхдийн хувьд тэдгээрийг эмчлэх болон боловсрол олгоход
тусгайлан анхаарч хандах ёстой гэсэн нийтлэг хандлага байна.
в. Нөхөн сэргээх талаарх эцэг, эхчүүдийн мэдлэг, ур чадвар хангалтгүй байна.
г. Тахир дутуу хүүхэдтэй ажиллах эмч, багш нарыг мэргэшүүлэх үндэсний
байгууллага байхгүй байна.
д. Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд санхүүгийн бэрхшээл тулгарч байна.
155. Эдгээр бэрхшээлийг даван туулах арга замууд:
а. Тахир дутуу хүүхдэд чиглэсэн тусгай дэмжлэг, тэтгэмжийг хуульчлах
б. Эртнээс өвчнийг оношлох болон нөхөн сэргээх талаар эцэг, эх, эмч нарт сургалт
явуулах
в. Тахир дутуу хүүхэд бусад хүүхдийн нэгэн адил гэр бүл дотроо өсөж бойжих
нөхцлийг хангах болон тахир дутуу хүүхдийг дэмжих хэрэгцээ шаардлагын
талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх
г. Тахир дутуу хүүхдийг мэргэжлийн сургалтад хамруулах, ажлын байр бий болгох
эх үүсвэр бий болгох
д. Эдгээр хүүхдэд шаардлагатай тусгай аппарат хэрэгсэлийн нийлүүлэлтийг
сайжруулах.
Б. Эрүүл мэнд ба эрүүл мэндийн үйлчилгээ
24 дүгээр зүйл
156. Монгол Улсын Үндсэн хууль (1992 он), Эрүүл мэндийн тухай хууль (1977),
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар хүүхдийн эрүүл мэнд, тэдгээрийн амьдрах, амьд
явах, эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй хүртэх эрхийг яс үндэс, хэл, хүйс, оршин
суугаа газраас үл хамааран аливаа ялгаваргүйгээр эдлэхийг хуульчилсан. Эрүүл мэндийн
статистикийн мэдээллийн тогтолцоо нь хэрэгжилтийг хянах үүрэгтэй. Сумын эрүүл
39