ЗУРГАДУГААР БҮЛЭГ VI хэсэг. Эрүүл мэнд ба хамгаалал А. Тахир дутуу хүүхэд 23 дугаар зүйл 147. Конвенцийн заалтад үндэслэн Засгийн газар тахир дутуу хүүхдийг хамгаалах болон үйл ажиллагааны санхүүжилтийг ихэсгэх журам боловсруулсан. 148. Тэтгэврийн тухай хууль (1990 он) тэтгэврийн тогтолцоонд тахир дутуу хүүхдийг бүрэн хамруулах нааштай алхам хийх боломжгүй байна. Хуульд зааснаар төрөлхийн тахир дутуу хүүхэд 16 нас хүрсний дараа нийгмийн даатгалын тэтгэмж авах эрхтэй гэж заасан. Ослын улмаас тахир дутуу болсон тохиолдолд тухайн хүүхэд даатгалд хамрагдсан эсэхээс хамаарч энэхүү даатгалаас тодорхой хэмжээний тэтгэмж авахаар заасан. 149. Ядуу, бага орлоготой өрхөд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Хүн амын бодлого болон хөдөлмөрийн яам тахир дутуу хүүхдүүдэд тодорхой хэмжээний тэтгэмж олгодог. 150. 1992 онд тахир дутуу хүүхдүүдийн дунд хийсэн хэсэгчилсэн судалгааг хийхэд, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 41.7 хувь нь 0-8 насны, 58.3 хувь нь 9-16 насн�� хүүхдүүд байсан. Тэдгээрийн 53 хувь нь эрэгтэй, 47 хувь нь эмэгтэй байсан бөгөөд 77 хувь нь төрөлхийн тахир дутуу бөгөөд үлдсэн нь зарим нэг нь эмчилгээ хийлгэж байсан. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 55 хувь нь ядуу гэр бүлээс гаралтай эсвэл өнчин хүүхдүүд байсан. Иймээс сүүлийн хоёр жил энэ категорид хамаарах хүүхдэд анхаарал хандуулах болсон. Энэ чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. а. Хүүхдийн тахир дутууг эрт оношлох, нөхөн сэргээх мэргэшсэн төв байгуулагдсан. б. Бие эрхтний хувьд тахир дутуу хүүхдүүдийн тусгай эмчилгээ сувиллалын газар (Улаанбаатар хотын 42 дугаар цэцэрлэг) байгуулсан. в. Сонсох, ярих, харах эрхтний согогтой хүүхдэд зориулсан тусгай нөхөн сэргээх ясли байгуулсан. (Улаанбаатар хот) г. Сонсох эрхтний согогтой хүүхдүүдийн судалгааны төв д. Сонсох эрхтний согогтой хүүхдүүдийг нөхөн сэргээх “Анир” сан е. Хүүхдийн харааны судалгааны кабинет ё. Оюун ухааны хомсдолтой хүүхдийн судалгааны төвүүд байгуулагдсан. 151. 1986-1991 оны хооронд хийсэн судалгаанаас үзэхэд 18,676 бие эрхтний согогтой болон оюун ухааны хомсдолтой хүүхэд байсан. 1993 онд Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Хөвсгөл аймаг болон Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотын 15 сургуульд хялбаршуулсан хөтөлбөрөөр 3,800 оюун ухааны хомсдолтой хүүхэд сурч байсан. Архангай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв болон Ховд аймагг 268 хүүхэд 36 тусгай ангид суралцаж, ерөнхий боловсролын сургуульд 200 гаруй хүүхэд сурч байсан. Улаанбаатар хотын 29 дүгээр тусгай сургуульд сонсох болон харах эрхтний согогтой 521 хүүхэд суралцдаг ба тэдгээрийн 201 нь хөдөө орон нутгаас ирсэн. Тахир дутуу хүүхдийг тусгай сургуульд хамруулах нь тун бага байна. Эдгээр тахир дутуу хүүхдэд зориулсан хөтөлбөрийн гол 38

Выберите целевой абзац3