ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ хугацаагаар хэвтэж буй эсвэл үр хүүхдээ асрах чадваргүй хүмүүсийн хүүхдүүд хамаардаг. 140. Түүнчлэн эцэг, эхийн хайр халамж дутагдсан болон ядуурлаас болж тэнэмэл хүүхдүүдийн тоо ихсэж байна. 1993 он гэхэд цагдаагийн байгууллагад бүртгэлтэй галт тэргэнд өдөр хоногийг өнгөрөөдөг хүүхдийн тоо 1,000 гаруй байсан. Түүнчлэн байнгын тэнэмэл хүүхдүүдийг дагалддаг 3,000 гаруй хүүхэд байна. Эдгээр нь нийт хүүхдүүдийн 5 хувийг эзэлдэг ба тэдгээрийн 7 хувь нь эрэгтэй, ойролцоогоор 5 хувь нь эмэгтэй байх бөгөөд тэдгээрийн дундаж нас 11-13 байна. Эдгээр хүүхдүүдийн гэр бүлдээ эргэж очих болон тэднийг хамгаалах асуудал хүүхдийн байгууллагуудын гол анхаарал татаж буй асуудал болоод байна. 131. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт өнчин хүүхдийн зөвхөн 3 хувьд хүрч ажиллаж чадах нэг асрамжийн төв үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн тэнэмэл хүүхдүүдийн 0.3 хувьд хүрч ажиллах боломж бүхий “Итгэл” төв Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. 132. Гэр бүлийн орчноос түр эсвэл бүрэн хагацсан хүүхдэд чиглэсэн бүх түвшний тусгай хөтөлбөр боловсрогдсон. Энэ хөтөлбөрийн гол агуулга нь: а. Эдгээр хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, үрчлүүлэх, эдгээр хүүхдүүдэд гэр бүлийн орчинд өсөж бойжих боломж бүрдүүлэх, хуулийн дагуу үрчлэлтийг зохион байгуулах, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хүүхдүүдийг асрамжийн газар байрлуулах б. Эдгээр хүүхдүүдийг амьдралын арга ухаанд сургах, мэргэжлийн сургалтад хамруулах, сурч боловсрох эрхийг хангах болон хөнгөлттэй зээл олгох зэрэг орон нутгийн хөтөлбөрийг боловсруулах в. Тэдгээр хүүхдүүдэд хууль зүйн зөвлөгөө өгч, эрхийг нь эдлүүлэх г. Эдгээр хүүхдүүдэд туслах олон нийтийн хүчин чадлыг ашиглах болон тэдний үйл ажиллагааг дэмжих бүх төрлийн туслалцаа үзүүлэх 134. Бэрхшээлүүд: а. Эдгээр хүүхдүүдийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх нэгдсэн хууль тогтоомж байхгүй. б. Бүх хүүхдэд хүрч ажиллах, дэмжлэг үзүүлэх санхүүгийн эх үүсвэр байхгүй. в. Эдгээр хүүхдүүдтэй ажиллах мэргэжлийн боловсон хүчин байхгүй. Энэ бэрхшээлийг даван туулахын тулд эдгээр хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх хууль тогтоомжийг батлах болон тэдгээртэй ажиллаж буй хүмүүсийн мэргэжлийн түвшинг дээшлүүлэх шаардлагатай байна. Г. Үрчлэлт 21 дүгээр зүйл 135. 1973 оны Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйл үрчлэлтэй холбоотой асуудлыг зохицуулдаг. Энэхүү зүйлд зааснаар хосууд анх гэрлэлтээ бүртгүүлэхдээ өмнөх гэрлэлтийн үед бий болсон хүүхдээ өөрийн хүүхдийн нэгэн адил тооцно гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хүүхдийн өвөө, эмээ нар хүүхдийн эцэг, эх болон асрамжийн газрын зөвшөөрлөөр ач, зээ нараа үрчилж авах эрхтэй. Бусад бүх тохиолдолд хүүхдийг үрчлэх 35

Выберите целевой абзац3