ЗУРГАДУГААР БҮЛЭГ в. г. д. е. Ажил олгогч нарт ажилтнууддаа үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх нөхцөл, боломжийг олгох талаар шаардлага тавьж, хэрэгжилтийг хянах; Гэр бүлд туслах зорилгоор гэр бүлийн амьдралын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа явуулж, сургалт зохион байгуулах; Хүүхдүүдтэй ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэх; Үр хүүхдээ өсгөхтэй холбоотой асуудлаар эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, тэдэнд дэмжлэг үзүүлэх; Б. Эцэг, эхээс тусгаарлах 9 дүгээр зүйл 115. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх нь Монгол Улсын иргэн бүрийн журамт үүрэг гэж заасан. Үндсэн хуулийн энэ заалт нь бусад холбогдох хуулийн хууль зүйн үндэс нь юм. Гэр бүлийн тухай, Иргэний хууль болон Эрүүгийн хуульд эцэг, эхийн үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэг хариуцлагыг тодорхойлж, биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заасан. Эдгээр нь хүүхдүүд эцэг, эхтэйгээ хамт гэр бүлдээ өсөж бойжих хууль зүйн гол үндэс юм. 116. Эцэг, эхийн үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэг хариуцлагыг хуулиар тодорхойлохын зэрэгцээ хүүхдийн эрх ашгийн үүднээс тэдгээрийг эцэг, эхээс нь тусгаарлах тодорхой тохиолдлууд байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд эцэг, эх хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсвэл тухайн гэр бүлд хүчирхийлэл тогтмол явагддаг бол шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхийг нь хасаж болно гэж заасан. 117. Хүүхдийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд: а. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд эцэг, эхийн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргийн талаар заасан. Түүнчлэн хуульд эцэг, эх хүүхдийнхээ өмнө адил тэгш хариуцлага хүлээхээр зааж, гэр бүл салсан тохиолдолд хүүхдээ өөрийн асрамждаа аваагүй нь нөгөөдөө тэтгэмж өгөхөөр заасан. б. Гэр бүлийн тухай хуулийн 60 дугаар зүйлд хүүхдийн эрх ашгийг харгалзан сонирхол бүхий этгээд эсвэл хууль ёсны асран хамгаалагч, прокурор, улс болон олон нийтийн байгууллагын хүсэлтийг үндэслэн шүүх хүүхдийн тэжээн тэтгүүлэх тэтгэврийг тогтооно гэж заасан. Тэтгэмжийг тэтгэмж авч буй хүүхдийн тооноос хамаарч сарын дундаж цалингийн тодорхой хувиар тогтооно. Хэрэв эцэг, эх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тэтгэмж төлөөгүй эсвэл хугацаанд нь төлөөгүй тохиолдолд шүүх түүнийг төлөхийг шаардах буюу түүний орлогыг энэ зорилгоор хураан авна. с. Хуулийн 47 дугаар зүйлд хэрэв хүүхэд эцэг, эхийн аль нэг, эсвэл хоёулантай нь байвал түүний ашиг сонирхолд харшилна гэж үзвэл хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх шийдвэрийг шүүх гаргана гэж заасан. Гэр бүлийн орчин сайжирсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр хүүхэд өөрийн эцэг, эхдээ буцаж очиж болно. 118. Өөрөөр хэлбэл зөвхөн шүүх хүүхдийг тусгаарлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв хэн нэгэн этгээд хууль ёсны шийдвэргүйгээр хүүхдийг өөртөө авсан 32

Выберите целевой абзац3