ЗУРГАДУГААР БҮЛЭГ байна. Ихэнх тохиолдолд хүүхдүүд эрхээ мэддэггүй бөгөөд зөрчигдсөн тохиолдолд хаана, хэнд хандахаа мэддэггүй. Тиймээс энэ талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, тэдгээрийн үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатай байна. 108. Авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд: а. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийг тусгах; б. Хүүхдийн гэр бүл дэх нөхцөл байдлыг тодорхойлох тусгай судалгаа явуулах, хохирогч хүүхдийн эрхийг тодорхойлох болон тэдгээрийн нөхцөл байдлыг дээшлүүлэх тодорхой арга хэмжээ авах; в. Эдгээр асуудлыг шийдвэрлэх тусгай боловсон хүчнийг бэлтгэх; V хэсэг. Гэр бүлийн орчин ба түүнийг орлох халамж үйлчилгээ А. Эцэг, эхийн үүрэг хариуцлага 18 дугаар зүйл 109. Монгол Улсын Үндсэн хуульд “үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг” гэж тунхагласан. Үндсэн хуулийн энэхүү заалт нь Боловсролын, Иргэний, Гэр бүлийн болон Хөдөлмөрийн тухай хуулиудад тусгалаа олсон. Эрүүл саруул, боловсролтой хүүхэд өсгөж хүмүүжүүлэх талаарх асуудлууд хуульд тодорхой тусгагдсан. Эдгээр заалтууд нь эцэг, эхийн хүлээх хариуцлагын хууль зүйн үндэс нь боловч эцэг, эхчүүдэд хүүхэддээ зохих ёсоор анхаарал халамж тавьж, өсгөхөд шаардлагатай эдийн засгийн болон нийгмийн таатай орчин хангалттай бүрдээгүй байна. Сүүлийн 70 гаруй жилд эцэг, эхчүүд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх уламжлалт арга барилаас хөндийрч, бүхнийг цэцэрлэг, сургуульд даатгах болсон. Энэ нь нэг талаар эцэг, эхчүүдийн ажиллах, хөдөлмөрлөх нөхцөл байдал болон үр хүүхдүүдтэй өнгөрүүлэх чөлөөт цаг байхгүй байсантай холбоотой. Одоогийн байдлаар өрхийн эдийн засгийн чадавх доогуур байна. Ойролцоогоор нийт өрхийн 40 орчим хувь нь үр хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна. Нөгөө талаас ерөнхий боловсролын сургуулиуд хүүхэдтэй холбоотой бүхий л асуудлыг хариуцан зохион байгуулж, улмаар хүүхдүүд эцэг, эхээсээ илүү сургуультайгаа ойр дотно харьцаатай болж өссөн нь нөлөөлсөн. 110. Гэвч сүүлийн жилүүдэд, сургуулиуд сурагчдад зориулж тийм ч олон төрлийн үйл ажиллагаа явуулахаа больсон бөгөөд эцэг, эхчүүд хүүхэддээ анхаарал тавихгүй байна. Энэ нөхцөл байдлаас болж хүүхдүүд тодорхой анхаарал халамжгүй орхигдож байна.Үүний уршгаар, орон гэргүй тэнэмэл хүүхдийн тоо өсөж, ялангуяа, хөдөө орон нутагт сургууль завсардалт ихсэхэд нөлөөлж байна. 111. Одоогийн нөхцөл байдалд хэд хэдэн хүчин зүйлүүд нөлөөлж байна. Жишээ нь эдийн засгийн бэрхшээлээс хамааран эцэг, эх хоёулаа ажиллах шаардлагатай болж улмаар хүүхэд хараа хяналтгүй үлдэж байна. Нөгөө талаар эдийн засгийн бэрхшээлээс хамаарч цэцэрлэг, сургуулиуд хүүхдүүдэд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулах боломжгүй байна. Энэ байдал 30

Выберите целевой абзац3