ЗУРГАДУГААР БҮЛЭГ а. Монгол Улсын Үндсэн хуулийн (1992) 16 дугаар зүйлийн 10-т 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн бүр сонгох эрхтэй гэж заасан. Үндсэн хуулийн энэхүү заалт нь 18 нас хүрсэн хэн боловч өөрийн эрхийг эдэлж, үүрэг хүлээх чадвартай гэдгийг харуулж байна. б. Иргэний хуулийн (1963 он) 9 дүгээр зүйлд 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн шүүхийн өмнө эрх эдэлж, үүрэг хүлээх талаар заасан. Харин тус хуулийн 11 дүгээр зүйлд 15-18 нас хүрсэн хүн өөрт хоргүй бөгөөд хиймэгц, аж амьдралын чанартай жижиг хэлцэл хийх эрх зүйн этгээд байж болох талаар заасан. в. Боловсролын тухай хуулийн (1991 он) 4 дүгээр зүйлийн дагуу Монгол Улсын иргэн бүр 17 нас хүртлээ суурь боловсрол эзэмшихээр заасан. г. Иргэний цэргийн үүрэгтэн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар (1993 он) цэргийн алба х��ах насны доод хэмжээг 18 насаар тогтоосон. д. Гэр бүлийн тухай хуулийн (1973 он) 9 дүгээр зүйлд гэрлэх насны доод хэмжээг 18 насаар тогтоосон. е. Хөдөлмөрийн тухай хуулийн (1991 он) 85 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэх насны доод хэмжээг 16 насаар тогтоосон ба 15 настай хүүхдийг эцэг, эх буюу харгалзан дэмжигчийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн эрүүл мэнд, хөгжил болон оюун ухааны хөгжилд харшлахгүй ажилд ажиллуулахыг зөвшөөрсөн. Түүнчлэн 14 настай хүүхэд эцэг, эх буюу асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн баримжаа, ажлын дадлага олох зорилгоор хөдөлмөр эрхэлж болно. Энэ хуулийн 86 дугаар зүйлд 18 нас хүрээгүй ажилтныг шөнийн цагаар буюу илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хориглосон. Хуулийн 26 дугаар зүйлд 14-15 настай ажилтан долоо хоногт 30 цагаас илүүгүй, 16-18 настай ажилтан 36 цагаас илүүгүй ажиллахаар заасан. ё. Эрүүл мэндийн тухай хуулийн (1997 он) 67 дугаар зүйлд 18 насанд хүрээгүй хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны дараа ажилд авах, ажилд авсны дараа жилд 2-оос доошгүй удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдахыг заасан. ж. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн (1993 он) 67 дугаар зүйлд 16 хүртэлх насны хүүхэд бүр (ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол 18 нас хүртэлх) эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах бөгөөд даатгалын шимтгэлийг төрөөс хариуцахаар заасан. з. Иргэний хуулийн (1967 он) 37 дугаар зүйлийн дагуу 15-18 насны хүүхэд шүүхийн өмнө бие даан өөрийнхөө эрхийг хамгаалах эрхтэй гэж заасан. 138 дугаар зүйлд шүүх 16 нас хүрээгүй гэрчид зөвхөн үнэн зөв мэдүүлэг өгөх ёстойг анхааруулах ба харин худал мэдүүлэг өгсний төлөө хүлээх хариуцлагын талаар сануулахгүй байхыг заасан. и. Эрүүгийн хуулийн (1986 он) 9 дүгээр зүйлд 14-өөс дээш насны хүүхэд эрүүгийн хэрэгт шүүхийн өмнө эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан. Хуулийн 22 дугаар зүйлийн дагуу 18 нас хүрээгүй хүүхдэд оногдуулах хорих ялын дээд хэмжээ 10 жилээс дээшгүй байна. 20

Выберите целевой абзац3