ЗУРГАДУГААР БҮЛЭГ
б.
в.
эндэгдэл 82.7 байсан. Энэ нь урьд онтой харьцуулахад нярайн эндэгдэл 2.6
хувиар буурч, харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0.7 хувиар ихэссэн
байна. Нярайн эндэгдэл 1,000 амьд төрөлт тутамд ҮАҮХ-т тусгагдсан доод
түвшнээс (1991 он) 4.6 хувь буурч, 1995 оны зорилго 1.6 хувиар биелэгдсэн.
Харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл доод түвшнээс 0.7 хувиар ихэссэн.
Өөрөөр хэлбэл 1991 онд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1,000 амьд төрөлт
тутамд 82,1993 онд 82.7 болж өссөн. Үүний зонхилох гол шалтгаан нь ходоод
гэдэсний өвчнүүд, амьсгалын хурц болон бусад халдварт өвчнүүдийн тоо
ихэссэнтэй холбоотой. Эдгээрт нөлөөлж буй гол хүчин зүйлүүдэд шаардлага
хангахгүй эрүүл ахуйн орчин, үйлчилгээний хангамж байхгүй, бохир, ундны ус
болон эхийн эрүүл мэндийн байдал, мөн хоол хүнсний хомсдол болон өрхийн
амьжиргааны түвшин доогуур болон бусад олон шалтгаанууд орно.
Эхийн эрүүл мэнд. Эхийн эрүүл мэндийг хамгаалах салбарт хэрэгжиж буй
төслүүдийн үр дүнд эхчүүдийн 90-ээс дээш хувь нь амаржсаны дараах
асрамжид хамрагдаж, эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд болон нярай хүүхдүүдийн
95 орчим хувь нь дархлаажуулагдсан. Гэсэн хэдий ч эхийн эндэгдэл 100,000
амьд төрөлт тутамд 30 байгаа нь өндөр хэвээр байна.
Хоол хүнс ба тэжээл. Есөн аймаг, хотуудад хийсэн судалгаанаас харахад
дэвшүүлсэн зорилтод хүрсэн амжилт гарсан байна. Өөрөөр хэлбэл, эдгээр нутаг
дэвсгэрт 5 хүртэлх насны тэжээлийн дутагдалтай хүүхдийн тоо 13-11.5 хүртэл
буурчээ. Хэрэгжиж буй 4 төслийн хүрээнд судалгаа хийх, сургалт явуулах,
боловсрол олгох болон тоног төхөөрөмж өгөх хэд хэдэн ажил төлөвлөгдсөн.
Одоогийн байдлаар ҮАҮХ-ийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс хөрөнгө мөнгө
зарцуулагдаагүй байна.
Төвлөрлийг сааруулах
31. Монгол Улс ҮАҮХ-ийг хэрэгжүүлэхдээ үл төвлөрлийн бодлогыг баримталж
байна. Энэ зорилгоор дараах 2 чиглэлээр арга хэмжээнүүдийг авч байна.
а. Аймаг, хот бүр өөрийн бие даасан бодлогыг боловсруулж, хэрэгжүүлнэ.
б. Зарим газруудад хүүхдэд чиглэсэн тусгай хөтөлбөр байна. Одоогийн байдлаар
бүх аймаг, хотууд ажлын хэсгээ байгуулсан бөгөөд 14 аймаг, хот хөтөлбөрөө
боловсруулсан байна.
32. ҮАҮХ-ийг хэрэгжүүлэх үүднээс эдийн засгийн бүс дээр үндэслэн аймаг, хотууд
5 бүсэд хуваагдсан. Энэхүү зохион байгуулалтын арга хэмжээ нь аймаг, хотуудад тухайн
бүсийн хүүхдийн нийтлэг ашиг сонирхлыг хангахад адил зан заншил, уур амьсгал болон
эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзан хамтран ажиллах боломж олгоно.
33. ҮАҮХ-ийн үл төвлөрлийн талаар 8 удаагийн үндэсний, бүсийн болон орон
нутгийн сургалт, семинар зохион байгуулагдсан.
34. Орон нутгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах санхүүжилтийн асуудал
бэрхшээлтэй байна. Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан
хамтран боловсруулсан энэхүү ҮАҮХ-ийг НҮБ-ын Хүүхдийн сангийн шууд болон дан
14