Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага
Талархал
Энэхүү гарын авлагыг Шинэ Зеландын Хүний эрхийн комиссын Хүний эрх ба яс үндэс хариуцсан ахлах зөвлөх,
доктор Жилиан Крисп боловсруулсан болно. Доктор Крисп боловсролын чиглэлээр мэргэшин зэрэг хамгаалсан
бөгөөд Шинэ Зеланд болон олон улсын түвшинд сургагч багшаар ажиллаж байсан болно. Комисст ажиллах
болсноор хүний эрхийн боловсролын хөтөлбөрүүд боловсруулж, хэрэгжүүлэх, Комиссын хөтөлбөрт дүн шинжилгээ
хийх, мөн үндэсний сурч боловсрох эрхийн хөтөлбөрийг удирдаж байсан болно. Тэрээр одоогоор тус Комиссын
хүний эрхийн сургагч нарын ахлах зөвлөхөөр ажиллаж байна.
Уг гарын авлагын ерөнхий бүтэц, агуулгыг боловсруулах төслийг эхлүүлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагуудын
мэргэжилтнүүдийн баг ажилласан болно. Гарын авлагыг боловсруулах явцад санал өгч, хувь нэмрээ оруулсан
мэргэжилтнүүдийн багт Чулуунбаатарын Ариунаа (Moнгол), Кристина Рикки (Aвстрали), Ика Танлайн (Индонези),
Жайдееп Сингх Кочер (Энэтхэг), Марк Титус Цибрерос (Филиппин), Шрийрам Адхикари (Балба) болон Викторио
Алериа (Филиппин) нар ажилласан болно. Мөн Австрали, Энэтхэгийн хүний эрхийн үндэсний байгу��ллагууд,
Номхон далайн арлуудын бүс нутгийн хүний эрхийн нөөцийн багийн Сандра Бернклау нар, Ази-Номхон далайн
бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы Крис Сидоти, Жеймс Лиффе, Кирен Фицпатрик, Лиза
Томпсон, Сурайна Паша нар уг гарын авлагыг боловсруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан болно.
vi