Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэж нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал гарахаас урьдчилан сэргийлэх, асуудал үүссэн бол шийдвэрлэх замаар хүний нөхөн үржихүйн хувьд эрүүл, сайн сайхан байхад дэмжлэг үзүүлдэг арга, хэрэгсэл, техник, үйлчилгээний цогцыг ойлгоно. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нөхөн үржихүй, бэлгийн замын халдварт өвчинтэй холбоотой зөвлөгөө, тусламж, үйлчилгээг гол цөм болгон үзэхгүй харин хүний амьдрал, хувийн харилцааг сайжруулах зорилгоор үзүүлж байгаа бэлгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг багтааж үздэг.15 Нөхөн үржихүйн эрх Нөхөн үржихүйн эрх гэдэгт үндэсний хууль тогтоомж, олон улсын эрх зүй, хүний эрхийн олон улсын баримт бичиг болон зөвшилцлийн шинжтэй бусад баримт бичигт заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийг бүгдийг багтааж ойлгоно. Хувь хүн болон хосууд хүүхэдтэй болох, дахин хүүхэд төрүүлэх хугацаа, түүнчлэн хэдэн хүүхэдтэй болох эсэхээ чөлөөтэй бөгөөд хариуцлагатайгаар шийдэх эрх, ийнхүү хүүхэдтэй болох, хүүхэд төрүүлэх, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийн талаар мэдээлэл авах, эдгээр арга, хэрэгслийг ашиглах, нөхөн үржихүйн эрүүл мэнд дээд түвшинд хүрсэн байх эрхийг хүлээн зөвшөөрснөөр нөхөн үржихүйн эрхийг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл бүрдэнэ.16 Бие махбодын халдашгүй дархан байдлыг хүндэтгэх Бэлгийн эрүүл мэнд ГАРЫН АВЛАГЫН БҮТЭЦ Энэхүү гарын авлагын бүтцийг дараах байдлаар тоймлон үзэж болно. Үүнд: 1 дүгээр бүлэг: Нөхөн үржихүйн эрхийг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх нь: бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн ойлголт болон Дэлхий нийтээр хүрэх зорилт 2 дугаар бүлэг: Хүний эрхийн Үндэсний Байгууллагын үндсэн чиг үүрэг 3 дугаар бүлэг: Хүний эрхэд суурилсан хандлагаар нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг дэмжих нь 4 дүгээр бүлэг: Нөхөн үржихүйн эрх болон бусад эрхийн харилцан хамаарал Эмэгтэйчүүдийн эрхэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндээ хамгаалах, үүнтэй холбоотой аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байх зэрэг өөрийн бие, бэлгийн амьдралтайгаа холбоотой шийдвэрийг өөрөө хариуцлагатай бөгөөд чөлөөтэйгөөр гаргах эрхийг багтааж үзнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бэлгийн харилцаа, нөхөн үржихүйтэй холбоотой хүний бие махбодын халдашгүй дархан байдлыг хүндэтгэх, бэлгийн зан үйл болон түүний үр дагаврын талаар нэг нь нөгөөгөөсөө зөвшөөрөл авч, хамтран хариуцлага хүлээх зэрэг харилцаанд эрх тэгш оролцоно.17 18 15 16 17 Мөн тэнд, 7.A бүлэг. Мөн тэнд, 7.3 дахь хэсэг. Бээжингийн Тунхаглалын хөтөлбөр (5) 1995 он. 12 Бэлгийн эрүүл мэнд гэдэгт нөхөн үржихүй, бэлгийн замын халдварт өвчинтэй холбоотой зөвлөгөө, тусламж, үйлчилгээг гол цөм болгон үзэхгүй бөгөөд хүний амьдрал, хувийн харилцааг сайжруулахтай холбоотой асуудлыг багтаан үзнэ.18 Бэлгийн эрүүл мэнд нь бэлгийн ахуйтай холбоотой бие, сэтгэл хөдлөл, оюун ухаан, нийгмийн асуудлыг эерэг бөгөөд баялаг болгох, хүний хувийн зан чанар, харилцаа, хайр сэтгэлийг улам сайжруулах үйл явцыг нэгтгэсэн ойлголт юм.19 Бэлгийн эрүүл мэнд нь нөхөн үржихүйн эрхийн нэг хэсэг болохыг дараах эх сурвалжид дурдсан байна. Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага 19 Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурал, НҮБ, баримт бичгийн дугаар. A/CONF.171/131994, 7.3 дахь хэсэг. ДЭМБ. “Бэлгийн эрүүл мэндийг тодорхойлох нь: Бэлгийн эрүүл мэнд сэдэвт техникийн зөвлөгөөний тайлан, 2002 он, Женев хот. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 13

Выберите целевой абзац3