тусган ажиллахаар төлөвлөсөн ХЭҮБ-уудад тустай байхаар түүнчлэн аль болох
олон мэдээллийг агуулахыг зорилго болголоо. НҮБХАС нь ХЭҮБ-уудтай хамтран
ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд хэзээд бэлэн байдаг билээ. ХЭДКГ нөхөн
үржихүйн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих ажилд идэвхтэй оролцож, НҮБХХ-тэй
хамтран ХЭҮБ-уудад тусламж, дэмжлэг үзүүлсээр урт хугацааны арвин туршлагыг
хуримтлуулаад байна.
Эдгээр бүх байгууллагууд нь ХЭҮБ-уудад нөхөн үржихүйн эрхийг үйл
ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг хамтран
ажиллагч байгууллагууд мөн билээ.
Гэвч нөгөө талаас ХЭҮБ-ууд нь өөрсдөө хамтран ажиллах чиглэлээр бүх
хүчин чармайлтаа гарган ажиллах нь эргэлзээгүй чухал асуудал юм. ХЭҮБ-ууд нь
харилцан туслалцааны боломжийг ашиглахын зэрэгцээ Хүний эрхийн Үндэсний
Байгууллагуудын Дэлхийн Холбоо (хуучнаар ХЭҮБ-уудын Олон Улсын Зохицуулах
Хороо)-ны хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих ажиллагаанд оролцож,
дэмжлэг туслалцаа авах боломжтой. Үүний зэрэгцээ ХЭҮБ-ууд нь Ази Номхон
Далайн Чуулган2, Африкийн Үндэсний ХЭҮБ-уудын Сүлжээ, Америк тивийн Хүний
Эрхийг Хамгаалах, Хөхиүлэн Дэмжих Үндэсний Байгууллагуудын Сүлжээ, Европын
ХЭҮБ-уудын Сүлжээ гэсэн бүс нутгийн сүлжээнд нэгдэж ажиллах нь зүйтэй юм.
НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТОВЧ ТОДОРХОЙЛОЛТ БОЛОН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ
(ҮРГЭЛЖЛЭЛ)
Урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдэл, эрүүл мэндийн хүндрэл,
нярайн эндэгдэл нь дэлхийн улс орнуудын болон тухайн улсын дотоод эрс
тэрс ялгаатай нөхцөл байдлын цаад шалтгаан нь эрүүл мэндийн үйлчилгээний
чанартай холбоотой байна.
Жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийн хэрэглээ, түүнчлэн гэр
бүлийн сайн дурын төлөвлөлтөд илүү анхаарал хандуулж байгаа өнөө цагт
жирэмслэлтээс хамгаалахтай холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж
дэлхийн хүн амд дунджаар 11 хувьд нь хүрэлцээгүй байдаг6 бол Африкийн
Сахарын цөл орчмын улс орнууд болон зарим хөгжиж буй улс орнуудын хувьд
хүн амынх нь 25 хувьд хүрэлцээгүй гэсэн үзүүлэлт байна. Дэлхий дахинаа 120
сая гаруй эмэгтэйчүүд гэр бүл төлөвлөлтийн чанартай үйлчилгээнд хамрагдах
боломжгүй байна.7 Эмэгтэйчүүд хүүхэдтэй болох эсэх, дахин хүүхэд төрүүлэх
хугацаа, түүнчлэн хэдэн хүүхэдтэй болох эсэхээ чөлөөтэй шийдвэрлэх
боломжгүй байгаагийн зэрэгцээ ХДХВ/ДОХ болон БЗХӨ-өөр халдварлах өндөр
эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна.
Гэр бүл төлөвлөлтийг дэмжих үйлчилгээний хүртээмжгүй байдлаас
шалтгаалан үр хөндөлтийн түвшин, үүний дотор эрүүл мэндийн шаардлага
хангаагүй нөхцөлд үр хөндөх үзүүлэлт өндөр байна. Жил бүр 80 сая орчим
хүсээгүй жирэмслэлт бүртгэгдэж, 45 сая орчим нь үр хөндүүлдэг бол, түүний 19
орчим сая нь эрүүл мэндийн шаардлага хангаагүй нөхцөлд үр хөндүүлсний 40
орчим хувь нь 25 насанд хүрээгүй эмэгтэйчүүд байна гэж үздэг. Жил бүр 68000
эмэгтэйчүүд эрүүл мэндийн шаардлага хангаагүй нөхцөлд үр хөндөлтөөс болж
амь насаа алддаг байна.8
Өсвөр насны 15-19 насны охид, түүнчлэн эмэгтэйчүүд илүү ядуу
амьдралтай, боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжгүй байх тусмаа
жирэмслэх магадлал нь өндөр байгааг өөр нэг судалгаанд дурджээ. Энэ
судалгаанд албан боловсролд хамрагдаагүй өсвөр насны охидын жирэмслэлт
ерөнхий боловсрол эзэмшсэн охидоос 4 дахин их байна гэжээ.9 Эдгээр тоо
баримт нь гэр бүл төлөвлөлтийн тухай мэдээлэл, үйлчилгээний хүртээмжгүй
байдлаас үүссэн эрсдэлийг харуулахын зэрэгцээ өсвөр насны охид,
эмэгтэйчүүдийн хүчээр, эсвэл дарамт, хүчирхийллийн улмаас бэлгийн харьцаанд
орж, гэр бүл болж байгааг илэрхийлж байна гэж үзэж болно. Бага насны болон
насанд хүрээгүй хүнийг эрт гэрлүүлэх, хүчээр гэрлүүлэх, эсвэл гэр бүлийн ийм
харилцааны бусад хэлбэрт татан оруулах нь охидын эрхийг ноцтой зөрчиж
байгаа хор уршигтай олон зан үйлийн зөвхөн нэг хэлбэр бөгөөд хөгжиж буй улс
орнуудад илүү нийтлэг тохиолддог үзэгдэл болж байна.
ШИГТГЭЭ 1. НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТОВЧ ТОДОРХОЙЛОЛТ БОЛОН ҮНДСЭН
ҮЗҮҮЛЭЛТ
Эхийн эндэгдэл, жендэрт суурилсан хүчирхийлэл, эрүүл мэндийн зохистой
үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байх, гэр бүл төлөвлөлтийг дэмжих үйлчилгээ
хүртээмжгүй байх зэрэг нөхөн үржихүйн эрхийн зөрчлийг үүсгэх нөхцөл байдал
дэлхий дахинаа нийтлэг байна.
Дэлхийн хэмжээнд 2010 он гэхэд ойролцоогоор 287000 эх амаржих үедээ
эндсэн бол эхийн эндэгдэл 2016 онд 296000, 2017 онд 295000 болсны дийлэнх
нь урьдчилан сэргийлэх боломжтой байжээ. Гэвч энэ тоо баримт нь улс орон
бүрт харилцан адилгүйн зэрэгцээ улс орны доторх нутаг дэвсгэрийн нэгжид тэгш
бус байдалтай байгаа нь харагддаг. Тухайлбал эхчүүд эндэх эрсдэл хөгжингүй
улс орнуудтай харьцуулахад хөгжиж буй улс орнуудаас 15 дахин өндөр байна.
Нийт эхийн эндэгдлийн 99 хувь нь хөгжиж буй улс орон тэр дундаа Африк болон
Өмнөд Азийн улс орнуудад илүү тохиолддог ажээ.3
Үүнээс гадна жил бүр 200 сая гаруй эмэгтэйчүүд жирэмслэлттэй
холбоотойгоор амь насанд аюултай нөхцөл байдлыг даван туулж, тэдгээрийн
цөөнгүй нь хөгжлийн бэрхшээлтэй болж байна.4 Мөн жил бүр 3 сая хүүхэд
төрсний дараах 7 хоногт эндэж, түүнчлэн түүнээс ч олон хүүхэд амьгүй төрж
байна.5
6
2
3
4
5
Тухайлбал Ази Номхон Далайн ХЭҮБ-уудын Чуулган нь Ази Номхон Далайн бүс нутгийн ХЭҮБ-уудын
үйл ажиллагаанд нөхөн үржихүйн эрхийн асуудлыг тусган хэрэгжүүлэх тухай судалгааг 2010-2011
онд НҮБХАС-тай хамтран гүйцэтгэж, 2011 оны 6 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд судалгааны үр
дүнг баталгаажуулах зөвлөгөөнийг зохион байгуулах зэргээр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж
эхэлсэн байна.
"Эхийн эндэгдлийн чиг хандлага 1990-2008", ДЭМБ, НҮБХС, НҮБХАС, Дэлхийн банк, 2010 он.
ДЭМБ, “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд: Үхэл, амьдралын зааг дээр”, Лансет сэтгүүл,
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд цуврал, 2006 оны 10 дугаар сарын хэвлэл.
ДЭМБ, “Аюулгүй жирэмслэлт”, Холбоос: http://www.who.int/making_pregnancy_safer/topics/maternal_
mortaIity/en/indexs.html.
8
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
7
8
9
Гэрлэсэн болон хамтын амьдралын бусад хэлбэрээр амьдарч байгаа 15-49 насны, нөхөн үржихүйн
чадвартай бөгөөд бэлгийн амьдралд идэвхтэй, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэл
ашигладаггүй боловч дахин хүүхэд төрүүлэх хүсэлгүй байгаа, эсвэл 2 жил хүртэлх хугацаанд дахин
хүүхэд төрүүлэхгүй гэж төлөвлөж буй эмэгтэйчүүдийн тооноос хувьчилж тооцсон статистик. Эх
сурвалж: “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ хэр түгээмэл байна вэ? Баримтат мэдээлэлд
хийсэн дүгнэлт”, НҮБХАС, 2010 он.
НҮБ, Мянганы хөгжлийн зорилтуудын тайлан, 2011 он. Холбоос: www.un.org/millenniumgoals/11_
MDG%20Report_EN.pdf.
ДЭМБ, “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд: Үхэл, амьдралын зааг дээр”, Лансет сэтгүүл,
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд цуврал, 2006 оны 10 дугаар сарын хэвлэл.
НҮБХАС-гаас гаргасан Африкийн Сахарын цөл орчмын улс орнуудын статистик, “Бэлгийн болон
нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ хэр хүртээмжтэй байна вэ? Баримтат тойм”, 2010 он.
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
9