ГАРЫН АВЛАГЫН ТАНИЛЦУУЛГА
ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ
АХАТЭК
Африкийн хүний болон ард түмний эрхийн конвенц
АХЭК
Америкийн хүний эрхийн конвенц
БЗХӨ
Бэлгийн замын халдварт өвчин
ЕХЭК
Европын хүний эрхийн конвенц
ДЭМБ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
НҮБ
Нэгдсэн Үндэстний Байгууллага
НҮБХАС
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын Сан
НҮБХС
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан
НҮБХХ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр
НҮБХЭЗ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөл
ХЭДКГ
Хүний эрхийн Дээд Комиссарын Газар
ХЭҮБ
Хүний эрхийн Үндэсний Байгууллага
ХДХВ/ДОХ
Хүний дархлал хомсдолын вирус, дархлал олдмол хомсдол
ЛГБТИК
Лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс, күийр хүмүүс
ТББ
Төрийн бус байгууллага
ТХЗ
Тогтвортой хөгжлийн зорилго
“Хүний нөхөн үржихүйн эрх нь үндэсний хууль тогтоомж, олон улсын эрх зүйн
зохицуулалт, олон улсын хүний эрхийн баримт бичиг болон зөвшилцлийн шинжтэй
бусад баримт бичигт хүлээн зөвшөөрсөн хүний бусад эрхтэй нягт холбоотой байдаг
билээ. Хосууд болон хувь хүний хүүхэдтэй болох, дахин хүүхэд төрүүлэх хугацаа,
түүнчлэн хэдэн хүүхэдтэй болох эсэхээ чөлөөтэй бөгөөд хариуцлагатайгаар шийдэх
эрх, ийнхүү хүүхэдтэй болох, хүүхэд төрүүлэх, жирэмслэлтээс хамгаалах арга,
хэрэгслийн талаар мэдээлэл авах, эдгээр арга, хэрэгслийг ашиглах, нөхөн үржихүйн
эрүүл мэндийн боломжит хамгийн өндөр түвшинд хүрэх эрхийг хүлээн зөвшөөрснөөр
нөхөн үржихүйн эрхийг хэрэгжүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлж чадна. Нөхөн
үржихүйн эрх нь хүний эрхийн баримт бичигт заасан нөхөн үржихүйн асуудлыг аливаа
ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байдлаар чөлөөтэй шийдвэрлэх
эрхийг багтаадаг ойлголт юм.”
Эх сурвалж: Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын Үйл ажиллагааны
мөрийн хөтөлбөр, 7.3 дахь хэсэг.
ЗОРИЛГО
Үйл ажиллагаандаа нөхөн үржихүйн эрхийн асуудлыг тусган хэрэгжүүлэхэд
чиглэсэн аргачлал, заавраар ХЭҮБ-уудыг хангах зорилгоор энэхүү гарын авлагыг
бүтээв. Үүсгэн байгуулагдсан тухайн улс орныхоо нөхцөл байдлаас шалтгаалан
ХЭҮБ-ууд нь өөр хоорондоо харьцангуй ялгаатай, өөрийн гэсэн онцлогтой байдаг
хэдий ч нөхөн үржихүйн эрхийг сахин хамгаалах үйлсэд эдгээр онцлог болон
ялгаатай талууд төдийлөн нөлөөлж чадахгүй билээ.
Энэхүү гарын авлагад нөхөн үржихүйн эрхийн тухай ойлголт, үүнийг эрх зүйн
хэм хэмжээгээр зохицуулж, практикт хэрхэн хэрэгжүүлдэг болох, ХЭҮБ-ууд үйл
ажиллагаанд энэ эрхийг хэрхэн тусган хэрэгжүүлж болох талаар мэдээллийг
багтаан хүргэж байна. Түүнчлэн нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг хангах
үндсэн чиг үүргийнхээ хүрээнд зарим улс орны ХЭҮБ-уудын тодорхой хэмжээний
туршлагыг нэгэнт хуримтлуулсныг энэхүү гарын авлагад жишээ болгон орууллаа.
НҮБХАС нь соёл болон жендэрийн мэдрэмжтэй байх үзүүлэлтийг үйл
ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон ашигладаг.1
ХЭҮБ-ууд нь хүний үндсэн эрх, үүний дотор нөхөн үржихүйн эрхийг үйл
ажиллагааны төлөвлөгөөндөө багтааж хүний эрх зөрчигдөхгүй байх, зөрчигдсөн
тохиолдолд зайлшгүй хариуцлага хүлээх нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж,
хамтран ажиллах чиг үүрэгтэй.
ХЭҮБ нь төрийн байгууллагуудын төлөвлөх, ил, тод байх, оролцоог хангах, үл
ялгаварлан гадуурхах, чадавхыг бэхжүүлэх, тогтвортой ажиллахад нь дэмжлэг
үзүүлдэг бөгөөд энэ чиг үүргээ хэрэгжүүлэх нэгэн томоохон талбар нь нөхөн
үржихүйн эрх юм.
Энэхүү гарын авлагад нөхөн үржихүйн эрхтэй холбоотой бүхий л мэдээллийг
багтаан оруулах боломжгүй боловч энэ эрхийн талаар үйл ажиллагаандаа
1
НҮБХАС, "Хүний эрхэд суурилсан хандлагыг төсөл, хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх нь", 2010 он, 70 дугаар
тал.
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
7