5.
6.
7.
8.
30
нь чиг үүргийн давхардал үүсгэхгүйн тулд энэ эрхийн хэрэгжилтийг хариуцсан
тодорхой байгууллагуудтай хамтран ажиллах арга замыг сонгосон тохиолдол
байдаг ажээ. Нөгөө талаас нь авч үзвэл төрийн байгууллагууд ямар бүтэц
зохион байгуулалтаар дамжуулан нөхөн үржихүйн эрхийг хангах чиг үүргээ
хэрэгжүүлж байгаа нь тухайн ХЭҮБ-ын үйл ажиллагаанд шууд нөлөөлнө.
Тиймээс төрийн эдгээр байгууллагын үйл ажиллагаатай нягт уялдаатай үйл
ажиллагаа явуулах нь хамгийн үр дүнтэй арга барил байж болохыг ХЭҮБ
анхаарах нь зүйтэй юм. Дээр дурдсан бүтэц зохион байгуулалтын аль ч
хэлбэрээр ажиллаж байгаагаас үл хамааран тухайн ХЭҮБ нь нөхөн үржихүйн
эрхийг хангах чиг үүрэгтэй бүх байгууллагын үйл ажиллагаанд мониторинг
хийдэг байх ёстой.
ХЭҮБ-ууд нөхөн үржихүйн эрхийг хангах явцдаа анхаарч, хэрэгжүүлэх
боломжгүй нийтлэг зарим асуудал байдаг. Тухайлбал амаржихтай холбоотой
үйлчилгээнд хамрагдах боломжгүй байгаа асуудлыг зөвхөн эрүүл мэндээ
хамгаалуулах эрхтэй холбон үзэх, эрт гэрлүүлэхийг хориглохтой холбоотой
үйл ажиллагаа явуулахдаа үүнийг зөвхөн эмэгтэйчүүд эсвэл хүүхдийн
эрхийн асуудал гэж харах асуудал нийтлэг байдаг байна. Иймд ХЭҮБ нь
нөхөн үржихүйн эрхийг хангах асуудлаар өмнө хийсэн ажлаа эргэн нягталж,
дүгнэлт ��аргаж байх нь зүйтэй юм. Ийнхүү эргэн нягтлах явцдаа тухайн ХЭҮБ
нь цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах, бусад үйл
ажиллагаандаа нөхөн үржихүйн эрхийн өнцгийг хэрхэн нэмж болох боломжоо
олж харах нь давхар ач холбогдолтой юм.
ХЭҮБ нь өөрийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөнөөс гадна ийм
төлөвлөгөө батлахгүйгээр хамтын ажиллагаатай байгууллагуудтайгаа нэгдэн
нийлэх хэлбэрээр хамтарсан төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх боломжтой
байдаг. Тухайлбал эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан зэрэг төрийн тодорхой
байгууллагууд түүнчлэн яамд болон яамны газар, хэлтэс, мэргэжлийн
холбоод, нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран төлөвлөгөө
гарган хэрэгжүүлж болно.
Үүгээр ч зогсохгүй хууль сахиулах, шүүх, эрүүл мэнд, боловсролын асуудал
хариуцсан зарим байгууллагын оролцоог төлөвлөгөөндөө нэгтгэн үр дүн,
боломжоо нэмэгдүүлэх асуудлыг авч үзэх нь чухал билээ. Зарим улс орны
ХЭҮБ-ууд нь тодорхой хугацааг хамарсан стратегийн төлөвлөгөөг баталсан
сайн жишээ байна. Ийнхүү стратегийн нэгдсэн төлөвлөгөө баталснаар
харилцан уялдаагүй тусдаа үйл ажиллагааг тус тусад нь хэрэгжүүлэх
эрсдэлийг хязгаарлаж, улмаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь
эцсийн бүлэгтээ нэг эсвэл хэд хэдэн том зорилгын хэрэгжилтэд нөлөөлж
байх харилцан уялдааг бий болгодог давуу талтай байна. Нөхөн үржихүйн
эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр шийдсэн ХЭҮБ нь стратеги
төлөвлөгөөндөө нөхөн үржихүйн эрхийн асуудлыг тусгайлан тусгаж төлөвлөх
ёстой.
Түүнчлэн үлгэр жишээ үзүүлэн бусдыг дагуулах нь чухал тул ХЭҮБ нөхөн
үржихүйн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих орчныг бүрдүүлсэн
зохицуулалтыг өөрийн дотоодын бодлого, хөтөлбөрт оруулж батлах нь зүйтэй.
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
Үүний дотор:
а. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эмэгтэй ажилтан, албан хаагчиддаа доод
тал нь 112 хоног (16 долоо хоног)-ийн хугацаагаар жирэмсний амралтыг
цалин хөлстэйгээр авах боломж олгох зохицуулалтыг багтааж үзнэ. Эрх
зүйн зохицуулалт ерөнхийдөө хангалтгүй байгаад улс орнууд төдийлөн
санаа тавихгүй байгаа нь ажиглагддаг. Хүүхэд төрсний дараа аавууд мөн
амралт авах боломжтой байх ёстой. Энэ нь зөвхөн аавуудын эрх ашгийн
төлөө бус эцэг, эхийн аль аль нь хариуцлагатай байх нөхцөлийг бүрдүүлж
байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй. Хүүхдээ хөхөөр хооллодог эхчүүдийн
хувьд ДЭМБ-ын зүгээс төрсний дараах 6 сарын хугацаанд хүүхдийг хөхөөр
хооллох талаар зөвлөсний дагуу ажлын цагаа зохицуулах боломжтой
байх нь чухал байна. Энэтхэг Улсын ХЭҮБ нь төрсөн ээжүүдэд 6 сарын
хугацаатай жирэмсний амралт, аавуудад 15 хоногийн чөлөө олгодог байна.
б. ХЭҮБ нь эрүүл мэндийн даатгал эсвэл бусад төрлийн эрүүл мэндийн
үйлчилгээнд хамруулдаг бол гэр бүл төлөвлөлтийн болон жирэмслэлтээс
хамгаалах арга, хэрэгслийн талаарх үйлчилгээг багтаасан нөхөн үржихүйн
эрүүл мэндийн бүрэн үйлчилгээнд хамруулах нь зүйтэй юм. Уганда, Йордан
зэрэг улсын ХЭҮБ-ууд ийм байдлаар ажиллаж байна.
в. Түүнчлэн ХЭҮБ нь хүний эрхийн зарчмуудын дагуу бэлгийн замын халдвар,
ялангуяа ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх бодлого баримталж эрэгтэй,
эмэгтэй бэлгэвчийг сурталчлах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
г. Үүнээс гадна ХЭҮБ нь бэлгийн дарамтын эсрэг бодлого болон нас,
хүйс, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, гэрлэсэн байдал
болон нийгмийн бусад байдлаар нь ялгаварлан гадуурхах зэрэг аливаа
ялгаварлан гадуурхалтыг хориглох бодлого, зохицуулалтыг баталж
хэрэгжүүлэх нь зөв байна.
ХЭҮБ ХУУЛЬ ТОГТООМЖ, ЗАХИРГААНЫ ЗОХИЦУУЛАЛТЫГ
АШИГЛАХ НЬ
ХЭҮБ-ууд нь чиг үүргийнхээ хүрээнд дор дурдсан байдлаар хууль тогтоомж,
захиргааны зохицуулалтыг ашиглах боломжтой. Үүнд:
1. ХЭҮБ-ууд нь хууль тогтоомж, захиргааны зохицуулалтыг нягтлан шалгаж дүгнэлт
гаргах боломжтой. Ялангуяа нөхөн үржихүйн эрхийн асуудлыг зохицуулсан
зохицуулалтын талаар дүгнэлт гаргах нь зүйтэй бөгөөд ингэхдээ хүний эрхийн
асуудлаар тухайн улс орон нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг, Үндсэн хууль
зэрэг үндэсний хууль тогтоомжид заасан зохицуулалтыг шалгуур болгон
ашиглах нь зөв юм. Нягтлан шалгаж, дүгнэлт гаргахдаа ХЭҮБ нь нөхөн үржихүйн
эрхтэй холбоотой дараах асуудалд тусгайлан анхаарал хандуулах нь зүйтэй.
Үүнд:
а. Юуны өмнө гэр бүлийн тухай хуулийг анхаарах нь чухал байна. ХЭҮБ
нь гэрлэх нас, гэрлэгчдийн тэгш байдал зэргийг нягтлан шалгах нь
зүйтэй бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэх насыг ижил тогтоосон
эсэх, эрэгтэй хүн нь эмэгтэй хүнээс дээгүүр байх нийтлэг хандлагыг
өөгшүүлсэн зохицуулалт байгаа эсэхийг шалгаж дүгнэх хэрэгтэй.
б. Түүнчлэн стандартын чанар хангасан эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээнд хамрагдах боломжийг зохицуулсан хууль тогтоомжид
зорилгоо тодорхой тусгасан, хэмжигдэхүйц зорилтыг оруулж хамрагдалт,
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
31