ШИГТГЭЭ 4. ХЭҮБ-УУДЫН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХИЙГ ХАНГАХ ҮҮРЭГ АМЛАЛТ: АММАНЫ ТУНХАГЛАЛ, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР ХЭҮБ-УУДЫН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХИЙГ ХАНГАХ ҮҮРЭГ АМЛАЛТ: АММАНЫ ТУНХАГЛАЛ, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР (ҮРГЭЛЖЛЭЛ) “Хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд ХЭҮБ-уудын оролцоо” сэдэвт Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбоо 11 дүгээр олон улсын бага хурлыг 2012 оны 11 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Йордан Улсын Амман хотод зохион байгуулсан билээ. Энэхүү олон улсын бага хурлаар “Охид, эмэгтэйчүүдийн эрх: Жендэрийн тэгш байдлыг хангах нь: ХЭҮБ-уудын үүрэг оролцоо” гэсэн асуудлыг голчлон хэлэлцсэн юм. Бага хурлын оролцогчид охид, эмэгтэйчүүдийн эрх нь хүний эрхийн бүхий л гэрээ, хэлэлцээрээр хамгаалсан хүний эрх мөн болохыг батлан тунхагласан билээ. Амманы тунхаглал, түүний Үйл ажиллагааны хөтөлбөрт Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд болон нөхөн үржихүйн эрхийн талаар дараах үүрэг амлалтыг тусгасан байна. Үүнд: 25 дахь хэсэг: Нөхөн үржихүйн эрхэд боломжит хамгийн дээд хэмжээнд нөхөн үржихүйн эрүүл мэндээ хамгаалах эрх, хүүхэдтэй болох эсэх, дахин хүүхэд төрүүлэх хугацаа, түүнчлэн хэдэн хүүхэдтэй болох эсэх болон бэлгийн амьдралтайгаа холбоотой бусад асуудлаа чөлөөтэй бөгөөд хариуцлагатайгаар шийдэх эрх, ийнхүү хүүхэдтэй болох, хүүхэд төрүүлэх, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийн талаар мэдээлэл авах, эдгээр арга, хэрэгслийг ашиглах зэрэг эрхийг багтаан үзэх бөгөөд эдгээр эрхийг Бээжингийн тунхаглал, түүний хөтөлбөр болон Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зааснаар аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, дарамтаас ангид байдлаар эдлэх боломжийг бүрдүүлж нөхөн үржихүйн эрхийг аливаа ялгаварлан гадуурхалтгүй хамгаалж, хөхиүлэн дэмжинэ гэж заажээ. 26 дахь хэсэг: Нөхөн үржихүйн эрх, нөхөн үржихүйн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн тоо баримт, лавлагаа мэдээлэл, судалгаа шинжилгээ зэрэг баримтад үндэслэсэн мэдээллийн баазыг үүсгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх бөгөөд үүний дотор нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, мэдээлэл, зөвлөгөөн авах, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийг хүчээр авч хэрэгжүүлэх, түүнчлэн хүчээр үр хөндүүлэх, хүүхдийг эрт гэрлүүлэх, эм бэлэг эрхтэнг зэрэмдэглэх, нэг хүйсийг илүүд үзэх хандлага зэрэг хор уршигтай зан үйлийн талаарх ялгаварлан гадуурхалтын хууль тогтоомжийн зохицуулалт (de jure) болон бодит нөхцөл байдлын (de facto) талаарх мэдээллийг цуглуулдаг байна. 27 дахь хэсэг: Нөхөн үржихүйн эрхтэй холбоотой үндэсний хууль тогтоомж, захиргааны зохицуулалтыг дахин хянаж, гэр бүл, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг зохицуулсан хууль тогтоомжид ялгаварлан гадуурхалтыг хориглох, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжийг хязгаарласан үйлдлийг эрүүгийн хэрэгт тооцох зөвлөмжийг өгч, төрөөс хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлнэ. 28 дахь хэсэг: Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн цогц мэдээлэл, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх, энэ боломжийг эдлэхэд саад бэрхшээл учруулж болохуйц нөхцөл байдлыг арилгах, үүргээ зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох, хохирсон хүний эрхийг нөхөн сэргээх зохицуулалтыг хууль тогтоомжид тусгахад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч, хэрэгжүүлэх талаар заажээ. Үүнээс гадна Амманы тунхаглал, түүний Үйл ажиллагааны хөтөлбөрт нөхөн үржихүйн эрхийг хангахтай холбоотой ХЭҮБ-уудын баримтлах ерөнхий зарчмуудыг доорх байдлаар тодорхойлжээ. Үүнд: 4 дүгээр зарчим: Охид, эмэгтэйчүүдийн эрх, ялангуяа тэдний нөхөн үржихүйн эрхийг зөрчсөн тухай мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж, хариу арга хэмжээ авах. Ийнхүү хяналт шалгалт явуулсны үндсэн дээр охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангах үүргээ биелүүлэхийг сануулсан зөвлөмжийг төрд хүргүүлж, буруутай этгээд ял, шийтгэлээс мултрахаас сэргийлэх; 9 дүгээр зарчим: НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Хүний эрхийн зөвлөл, Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс, Хүн ам, хөгжлийн комисс зэрэг НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд мониторинг хийж, хэрэгжилтийг хангуулах; 11 дүгээр зарчим: НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, НҮБХХ, НҮБХС, НҮБХАС болон ХЭДКГ зэрэг НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, стратегийн түншлэл байгуулах замаар охид, эмэгтэйчүүдийн эрх болон хүний эрхийг үр нөлөөтэйгөөр сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих ХЭҮБ-ын чадавхыг улам сайжруулах; 16 дугаар зарчим: Охид, эмэгтэйчүүдийн олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн механизмд оролцуулах, Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурал зэрэг олон улсын үйл ажиллагаанд илүү олноор хамруулах замаар тэдний өөрсдийн эрхээ хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх боломжийг нь дэмжих бөгөөд үүнийг нэн тэргүүний зорилт болгон хэрэгжүүлэх. Энэхүү зарчмын хүрээнд ХЭҮБ-ууд нь Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурал болон холбогдох бусад үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нь эдгээр 16 дугаар зарчмын чухал нэгэн жишээ болж байна. Ийнхүү Амман хотод баталсан амлалтыг таниулах, хэрэгжүүлэх зорилгоор ХЭҮБ-ууд болон Омбудсмэны газар нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар хувь хүнээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд үндэслэн хяналт шалгалт хийн, төрийн холбогдох байгууллагад зөвлөмж, шаардлагыг хүргүүлэх, үндэсний хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн зохицуулалтад судалгаа шинжилгээ хийх замаар ялгаварлан гадуурхсан үйлдэл, эс үйлдэхүйд хариуцлага хүлээлгэх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, боловсрол, үйлчилгээг хүртээмжтэй болгох арга хэмжээ авч ажиллахыг тус Хүний эрхийн бага хурлаас зөвлөмжилсөн байна. 26 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 27

Выберите целевой абзац3