2 ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ Тухайн улс орны хууль тогтоомж, захиргааны зохицуулалтаас хамааран төрөөс олгосон эрх мэдэл, зохион байгуулалтын хувьд ХЭҮБ-ууд нь өөр хоорондоо харьцангуй ялгаатай байж болох хэдий ч ХЭҮБ-ууд нь бүгд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1993 онд батламжилсан “Парисын зарчмууд"-ын дагуу байгуулагдаж, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар үйл ажиллагаа хэрэгжүүлдэг.1 Парисын зарчмуудад ХЭҮБ-уудын хэрэгжүүлэх наад захын чиг үүргүүдийг зааж өгсөн бөгөөд заавал хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон ХЭҮБ-уудад тодорхой гомдол, мэдээллийг хянан хэлэлцэх бүрэн эрхийг олгож болохоор тусгасан. Олонхи улс оронд гомдол, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэх ажиллагаа нь ХЭҮБ-ын чухал чиг үүрэгт тооцогддог. 1 ХЭҮБ-ууд нь тухайн улс орондоо хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжихэд чухал байр суурьтай оролцох ёстой билээ. Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нөхөн үржихүйн эрх нь хүний эрх болохыг тодорхойлсон бөгөөд энэ эрхийг эрхийн үндсэн бүрэлдэхүүн хэсгийг олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн баримт бичигт тусган хамгаалсан болохыг өмнө дурдсан билээ. Иймд ХЭҮБ-ууд нь нөхөн үржихүйн эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд чухал байр суурьтай байх нь зүйн хэрэг юм. ХЭҮБ-ууд нь нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг хангах олон арга хэлбэрийг ашиглахаас гадна хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд нөхөн үржихүйн эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн хэм хэмжээ тогтооход хүчтэй нөлөөлөх чадвартай болно. Энэ талаараа ХЭҮБ нь иргэний нийгмийн байгууллагуудаас ялгаатай бөгөөд нөхөн үржихүйн эрхийг хэрэгжүүлэх нь, ийнхүү хангаж, хамгаалж хэрэгжүүлэхийг шаардах бүрэн боломжтой, түүнчлэн хүн бүрт хамаарах эрх, эрх чөлөө болохыг ХЭҮБ-ууд батлан харуулах чадвартай юм. Парисын зарчмуудад ХЭҮБ нь дараах чиг үүргийг хэрэгжүүлэхээр заажээ. Үүнд: “a) сонирхогч байгууллагын хүсэлт, эсхүл дээд шатны байгууллагад нь хандахгүйгээр ямар ч асуудлыг авч хэлэлцэх эрхийнхээ дагуу зөвлөх үндсэн дээр хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихтэй холбоотой зөвлөмж, санал, илтгэлийг Засгийн газар, парламент болон эрх бүхий бусад аль ч байгууллагад тавих. Үндэсний байгууллага нь энэхүү дүгнэлт, зөвлөмж ,санал, илтгэлийг нийтэд нээлттэй болгох шийдвэр гаргаж болно. Үндэсний байгууллагын аль ч онцгой эрх нь дараах салбарт хамаарна; i) хууль тогтоомж, захиргааны нөхцөл байдал, түүнчлэн шүүхийн байгууллагууд хүний эрхийн хамгаалалтыг хангах, чангатгахад чиглэгдсэн нөхцөл байдал үүнтэй холбоотойгоор үндэсний байгууллага нь хүчин төгөлдөр хууль тогтоомж, захиргааны нөхцөл байдал болон хуулийн төсөл, саналыг судалж, хүний эрхийн салбар дахь үндсэн зарчмуудад дээрх нөхцөл байдлыг нийцүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргаж, шаардлагатай бол шинэ хууль тогтоомж гаргах, үйлчилж буй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, түүнчлэн захиргааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу өөрчлөхийг зөвлөх; ii) үндэсний байгууллагын шийдвэрлэх хүний эрхийн аль ч зөрчил; iii улс орон дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын тухай болон тодорхой асуудалтай холбоотой илтгэлийн бэлтгэл ажил; iv) улс орны аль ч хэсэгт хүний эрх зөрчсөн тохиолдолд Засгийн газрын анхаарлыг хандуулж, ийм зөрчлийг таслан зогсооход чиглэсэн арга, хэмжээг санал болгож, шаардлагатай тохиолдолд Засгийн газрын байр суурь, хариу арга хэмжээний талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлж байх; b) тухайн улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, баримт бичигтэй үндэсний хууль тогтоомж, дэг журам, практикийг нийцүүлж, тэдгээрийн үр нөлөөтэй хэрэгжилтийг хангаж, хөхиүлэн дэмжих; c) олон улсын гэрээг соёрхон батлах, нэгдэн орохыг дэмжихийн сацуу тэдний хэрэгжилтийг хангах; d) НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодод хүргүүлдэг, түүнчлэн бүс нутгийн байгууллагад гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийнхээ талаар гаргадаг илтгэлийг бэлтгэхэд оролцож, шаардлагатай үед өөрийн үзэл бодлыг илэрхийлэх; e) НҮБ болон түүний системийн бусад төрөлжсөн байгууллагууд, бүс нутгийн болон бусад улс орны хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих бүрэн эрх бүхий үндэсний байгууллагуудтай хамтран ажиллах; f) хүний эрхийг хамгаалах судалгааны болон сургалтын программ боловсруулахад оролцож, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудад мэргэшлийн хүрээнд эдгээр программыг хэрэгжүүлэхэд оролцох; g) хүний эрхийн салбар дахь байдлыг ил тод, нээлттэй болгож, олон нийтийн мэдээллийг нэмэгдүүлэх, тухайлбал мэдээлэл түгээх ба гэгээрүүлэх, түүнчлэн хэвлэл мэдээллийн бүх сувгийг ашиглаж ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийн эсрэг ялангуяа арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг идэвхтэй тэмцэнэ.” 24 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 25

Выберите целевой абзац3